Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо
Улсын онцгой комисс шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Үүгээр Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг сунгаж, гуравдугаар сарын 3 хүртэл буюу шинийн 9-нийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. Ингэснээр Нийслэлд нийтийн тээврийн хөдөлгөөн ч мөн энэ өдрийг хүртэл хязгаарлагдана гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.
УОК-ын дарга Д.Энхтүвшин, “Хотод ажил алба хашдаг ч одоогийн байдлаар хөдөө орон нутагт байгаа иргэдэд энэ хязгаарлалт адил үйлчилнэ. “Намайг очихгүй бол ажлын явц алдагдана, заавал хот руу орох шаардлагатай” гэсэн иргэн бүрийн хүслийг харгалзаж үзэх боломжгүй” гэв.