Италид улсад суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна
Итали Улсад шинэ коронавирус (COVID-19)-ийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль мужуудад 2 дугаар сарын 25-ны 13:00 цагийн байдлаар 283 хүн халдвар авч, долоон хүн нас бараад байна.
Монгол иргэд олноор оршин сууж буй Ломбарди, Пиемонте, Эмилия Романя, Венето мужид коронавирусын халдвар хамгийн их байгаа тул Та бүхэн орон нутгийн захиргаа, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу шаардлагагүй бол гадуур явах, халдвар гарсан мужуудад зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна.
Хэрэв Танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /Итали, Англи, Хятад хэлээр/ 112 болон мужууд дахь дараах тусгай утсаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Үүнд:
1. Пиемонте- 800.333.444
2. Валле Д’Аоста - 800.122.121
3. Ломбарди - 800.894.545
4. Алто Адиже - 800.751.751
5. Венето - 800.462.340
6. Фриули Венеция Жулия - 800.500.300
7. Тоскана - 800.556.060
8. Умбрия - 800.636.363
9. Марке - 800.936.677
10. Эмилия Романя – 800.033.033
11. Кампания – 800.909.699
Халдварт өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, суугаа оронд хөл хорио тогтоон эрүүл мэндийн онц байдал үүссэн тул Элчин сайдын яамтай холбоотой байж, зөвлөгөө мэдээлэл авна уу.
Монгол Улсын Элчин сайдын яам
Ром хо