Манай монголчууд энэ аюулт тахлыг нэг ойшоохгүй байна даа. Зарим нь бүүр айл хэсээд. Зарим нь бүүр хөөрчихсөн тэнгэр язгуурт монгол хүнд тусдаггүй гэж бодчихсон. Зарим оркууд нь сэжигээр өвдөж сүжигээр эдгэрдэг гэчихсэн эрт цагийн юм бодоод тэнэгтэж байх юм.
Хүүе ээ энэ цар тахал чинь тоглоом биш шүү! Тахал дэргэд чинь инээгээд зогсож байгаа шүү дээ. Өвчний халдвар нэгэнт авсан гээд батлагдвал чамайг эмнэлэгт хэвтүүлээд сувилна гэж бодож байна уу?
Бүү тэнэгтээрэй дээ.
Корона туссан гээд утсаар яриад найз нөхөдтэйгээ холбоо бариад инээж ханиагаад эргэлт аваад идэж уугаад суух уу? Бүү горьд! Бүх холбоо барих хэрэгсэлийг чинь хурааж авна.
Нэг үгээр орчлонгоос таслагдана даа.
Овог нэр нас хүйс байхгүй шүү.
Зүгээр код авна 833 дахь халдварлагч тэгээд болоо. Халдвар авсан гэдэг нь баараггүй батлагдвал өмсөж байгаа хувцастай чинь чанд хатуу харуул хамгаалалтанд орж хэн ч үл мэдэгдэх цагаан хувцастангууд аваад тусгаарлах байранд оруулна.
Чамд хайртайдаа хамгаалж байна гэж битгий л тэнэгтээрэй дээ.
Халдвар аваагүй бусад хүмүүсийг чамаас хамгаалж байгаа юм...
Тусгаарлах байр нь люкс зэрэглэл гэж битгий андуураарай.
Нийтийн олноор хорих байранд нэг ор хөнжил шүүгээ тэгээд л болоо.
1 цагийн зайтай цагаан хувцастай хүн халууныг чинь хэмжээд.
Хэзээ чатхийгийг чинь хүлээх байх даа.
Эмчилгээ байхгүй гэдгийг л хатуу санаарай даа. Хэдэн арваар нь эмчилж сувилна гэж битгий санаарай.
За тэгээд гай нь таарч үхэж үрэгдлээ гэхэд Ар гэр ах дүүстэй чинь салах ёс хийж ажил явдал болно гэж бүү бодоорой. Нэгэнт өвчний үүр уурхай болсон тул шууд битүүмжилж лацдуулан шатаах зуух руу явна шүү дээ. За тэгээд айлгалаа нтр гээд шуугиад унав даа.
ҮНЭН БАЙДАЛ ИЙМ Л БОЛНО ШҮҮ ДЭЭ
ГАШУУН Ч ГЭСЭН ҮНЭНИЙГ Л МЭДЭЭЛЭХ ЁСТОЙ.
Эх сурвалж: Нуур Тт