"Эхний удаа уушиг, дараагийн удаа зүрх...тэгээд шатаана"

2020-02-23, 14:50 6,647 13
"Эхний удаа уушиг, дараагийн удаа зүрх...тэгээд шатаана"

Covid-19 вирусаас хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл олж мэдсэн нээлт нь энэ тахал хот, тосгод, улсаар нь сүйрүүлэх хэмжээний хор уршигтай гэдгийг нотолж байна.

- Энэ вирус нь эхээс урагт халдварлах боломжтой.

- Тус вирус нь хүний биеийн эд болох АСЕ2 буюу антиотензин хувиргах фермент2-ыг дарангуйлдаг тул энэ тахлаас өвчилсөн эрчүүд үргүй болох бүрэн боломжтой гэдгийг Тайландын эмнэлгийн бөөр судлалын эмч нар тогтоолоо. /Thailand medical news

- Эхний шинжилгээгээр илрэхгүй. Дөрөв дэх удаагийн шинжилгээг л найдвартай хэмээн үзэж болох юм. Үүнийг эмч, эрдэмтэд уг вирусын хувиран мутацлагдаж буйтай холбон үзэж байна. Тиймээс цаашдаа улам хүндэрнэ. Вирусын мутацлагдаж буй хурдыг эрдэмтдийн судалгааны ахиц гүйцэхгүй байна!

- Уг вирусаар нэг удаа өвдсөн хүн дахин өвддөг. Өөрөөр хэлбэл дархлаа суухгүй гэсэн үг. Энэ мэдээллийг Хятадын Сичуаны эрүүл мэндийн хороо баталгаажууллаа. Эхний өвчлөлөөр таны уушги гэмтэж, хоёр дахь өвчлөл шууд зүрхний үйл ажиллагааг доголдуулах тул амьд үлдэх найдваргүй. Тиймээс вакцины тухай мөрөөдөх хэрэггүй. /The people's daily/

- Халдвар авсан хүн ханиаж найтаахад ойр орчмын гурван метр газарт цацагдсан вирус 10-12 минут агаарт тогтож, дараагийн олзоо отно. Нүд, амьсгалын замаар чинь дамжин таны биед нэвтэрч, та тахлаар өвдөнө...төмөр гадаргуу, хувцас зэрэг дээр 6-12 цаг амьдарна. Хүн та вирус амьдрах, үржих таатай орчин. Таныг залгиад, дараагийн хүнд халдана. Биеийн эсэргүүцэл сайтай хүнд далд үе нь 27-30 хоног үргэлжилнэ. /China news/

- Хятадад одоо хүртэл мэдээлэл хаалттай, хориотой хэвээр байгаа бөгөөд нас барагсад, өвчлөгсдийн тоог нууцалж байгааг идэвхтэй сурвалжлага дамжуулж явсан сая шахам дагагчтай сайн дурын сэтгүүлч залуу гэнэт алга болсноос харж болно. Анх аюулт тахал дэгдсэнийг нууцаар мэдээлсэн эмч нас барсан.

- Солонгост одоогоор 500 шахам хүн гурван өдрийн дотор энэ вирусаар өвдсөн болох нь тогтоогдсон.

- Сөүлийн нислэгээр ойрын хоёр өдөрт Монголд 1300 орчим хүн ирээд байна. Өнөө шөнийн нислэгээр 200 гаруй хүн нэмж ирнэ. Дахиад хоёр өдөр өнгөрөхөд 3000 орчим хүн Улаанбаатарт хөл тавьж, улс даяар тарна. Тэд бүгд цагаална, золгоно, магадгүй танайхаар ороод гарна. Мэдээж дэлгүүр орж ойр зуурын хүнс, кимчигээ цуглуулна. Түүний барьсан сагсыг та аваад бараагаа цуглуулна!

- Монголчууд зах, хүнсний дэлгүүр, банкинд хэдэн арвуулаа бужигнаж байгаа боловч тэдэнд амны хаалтнаас өөр зэвсэг байхгүй.

- Хэрэв 1,4 сая хүн амтай Улаанбаатарт энэ тахал дэгдвэл ажиллах хүн хүч, эмнэлгийн ор, эм, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй, хүмүүс автобус, гудамж талбай, айл, гэр, орц, албан газартаа тусламж авч чадалгүй үхэх магадлал өндөр. Нэг нь саяхан битүүлгээр, золгуутаар айл хэссэн та ч байж болох юм. Тиймээс биедээ бэлэн мөнгө авч явах хэрэггүй, хэн болохыг чинь илэрхийлэх бичиг баримттайгаа зорчино уу, ах дүү, аав ээжид чинь мэдэгдэх боломж энэ юм.

- Үндэсний уламжлалт баяр Цагаан сарын дараахнаас Монголд вирус илэрч, албан ёсоор бүртгэгдэнэ гэж дэлхий харж байна. Одоохондоо халдвар авсан монголчууд далд үеэ туулж байна хэмээн тэд үзэж буй юм. Вирус нь уушигны хатгалгаа болтлоо 6-8 хоног таны амьсгалын эрхтэнүүдэд байршин үржинэ.

- Коронавирус нь тэнгэр шүтлэггүй тул тэнгэрлэг ард түмнийг тоохгүй. Сүнсэнд халдахгүй. Шашин шүтлэг, хөгжил, хэл угсаа үл харгалзан дэлхийн 40 өөд оронд тахал мэт тархаж амжжээ. Хөгжингүй орны иргэд ч өвдсөн даруйдаа нас барсаар байна!

- Энэ вирусын эсрэг эм байхгүй, вакцин байхгүй.

- Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн найдвартай арга бол гэр гэртээ байх, гэр бүлийн бус хүмүүстэй аль болох бага уулзах, гараа байнга ариутгах, хувийн ариун цэвэр сахих.

- Уушгиа сайтар дэмжих нь сэргийлж болох нэг арга. Хөнгөн ханиад хүрсэн бол аль болох хурдан эдгээгээрэй. Хоолой амаа халуун усаар байнга зайлах нь нэгэнт аманд орсон вирус уушиг руу дамжихгүй байх боломжийг нэмэгдүүлнэ.

- Хэрэв та ханиаж, огцом халуурч, хамар чинь усанд живж буй мэт битүүрч, амьсгал боогдож эхэлбэл золгосон, золгох гэж буй хүмүүстээ гэрээслэлээ амжиж үлдээгээрэй! Тэдний ээлж ирэхэд хэнд, хэрхэн гэрээс захиасаа хэлэх нь өөрсдийнх нь хэрэг тул танд хамаагүй.

- Covid-19 вирусаар нас барагчдыг шууд шатаах тул буяны компаниудад ашиггүй. Учир нь уламжлалт аргаар оршуулах, ил тавих тохиолдолд цогцосноос хөрс, агаараар дамжин дахин вирус дэгдэх, халдварлах аюултай!

Р.Эмүжин

39
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419