www.news.mn, www.eguur.mn мэдээллийн сайтууд 2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гаригийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай эх сурвалж тодорхой бус, илтэд худал ташаа мэдээлэл олон нийтэд тарааж буйд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК харамсаж байна.
Бид Улсын Онцгой Комиссын Коронавирусын (COVID-19) асуудал хариуцсан хурандаа Н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг баталсан.
Иймд дээрх мэдээллийн сайтууд зорчигчдыг төөрөлдүүлсэн худал мэдээлэлээ залруулж дахин иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна.
МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байгаа болно.