Баярын өдрүүдээр банкны цахим гүйлгээ хийхэд иргэдээс шимтгэл авахгүй
Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр гарсан билээ.
Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн банкны цахим гүйлгээ идэвхжих магадлалтай учир шимтгэлгүй болгох асуудал яригдаж байсан юм. Харин Монголбанкнаас “Энэ сарын 24-28-ны хооронд арилжааны банкуудын иргэд хоорондын цахим гүйлгээ шимтгэлгүй хийгдэхээр болсон” гэж мэдээллээ.
Жич: Энэ нь зөвхөн иргэд хоорондын гүйлгээнд хамаарна гэдгийг анхаарна уу.