Замын цагдаагийн ойролцоох шинэ гүүрийг "Олимпын гүүр" гэж нэрлэлээ
Өнөөдөр болж буй НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийг "Олимпын гүүр" гэж нэрлэх шийдвэр гаргалаа.
Уг гүүрийн бүтээн байгуулалтыг Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” гүйцэтгэж, 100 жилийн баталгаа өгсөн юм.