Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан

Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан

Эрчим хүчний яамнаас 2019 онд хийсэн ажлынхаа тайлан болон энэ жилийн зорилтын талаар өчигдөр танилцууллаа. Тус яам 2020 оныг “Эрчим хүчний салбарын хүний нөөцийг бүрдүүлэх жил” болгон зарлажээ. Өнгөрсөн онд Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг батлахдаа ухаалаг системд нэвтрүүлэх суурийг анхаарсан байна. Үүний хүрээнд энэ жилээс эрчим хүчний салбарт осол аваар гарахаас өмнө мэдээлэх, урьдчилан сэргийлэх автомат системд шилжихээр төлөвлөжээ. Салбарын сайдын мэдээлснээр ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарт ухаалаг систем нэвтрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд хүний нөөцөд анхаарч, ажиллах хүчийг цомхотгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан станцуудыг автоматжуулснаар хүний оролцоог бууруулж, мянган ажилтнаас 200-г нь ажиллуулах боломжтой болох аж. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

 

-Манай улс эрчим хүчний багагүй хувийг импортоор авдаг. Үүнийг бууруулах талаар ямар аргахэмжээ авч ажиллах вэ?

-Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 19 хувийг импортоор авдаг. Үүний гол хэрэглэгч нь “Оюутолгой” компани. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай жил гаруйн өмнө Цахилгаан станц барих тухай гэрээ байгуулсан. Гэвч тэд элдэв шалтаг тоочиж, энэ ажлыг цааш нь явуулахгүй удаашруулж байна. Өнөөдрийг хүртэл ТЭЗҮ-ээ боловсруулаагүй.

Дэлхийн зах зээл дээр хамгийн орчин үеийн, бүрэн автоматжуулсан, евро стандартын эрчим хүчний станцын нэг мВт-ын өртөг нэг сая евро байгаа. Гэтэл “Оюутолгой” компани гурав дахин өндөр үнээр станц барих санал оруулж ирж байна. Энэ саналыг бид хүлээж авах боломжгүй. “Оюутолгой”-д 300 мВт- ын станц барих гэрээ байгуулсан.

 

-“Оюутолгой”-д цахилгаан станц байгуулах ажил энэ янзаараа  удаашраад байх юм уу? 

-“Оюутолгой” компанитай хэлэлцээ хийх ажлын хэсгийг Засгийн газраас гаргасан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие багтсан. Бидний ярих ёстой чухал зүйлийн нэг нь эрчим хүч. Энэ асуудлаар бид байнга санал солилцож байгаа. Уг нь “Оюутолгой” компани 2019 онд Монголоос эрчим хүч авах гэрээ байгуулсан ч одоо хүртэл аваагүй байна. Нуулгүй хэлэхэд, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 заалтыг зарчиж байгаа. Тус заалтад “Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлээд Монгол Улсаас эрчим хүчээ авна гэж тусгасан. Уг заалтаар бол 2017 оны долоодугаар сарын 1-нээс эрчим хүчээ авах ёстой байсан.

 

-Энэ оныг салбарын хүний нөөцийг бүрдүүлэх жил болгон зарласан гэлээ. Хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Эрчим хүчний салбар хүний нөөцийн хувьд хэт данхайсан бүтэцтэй байна. Тухайлбал, манайд 100-200 хүн ажиллах станцад 1000 хүртэлх ажилчин ажиллаж  байна. Үүнийг өөрчлөхдөө иж бүрэн автоматжуулсан систем, мэдээллийн зэрэг орчин үеийн өндөр технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ технологийг оруулж ирэхийн тулд үүнийг ажиллуулах мэдлэг бүхий боловсон хүчинтэй байх ёстой. Тиймээс инженер, техникийн ажилтнуудаа энэ түвшний хэмжээнд бэлтгэж байж дээрх ажлыг хийх хэрэгтэй. Тиймээс энэ онд боловсон хүчнээ сургалтад хамруулах, мөн өндөр технологийн мэргэжил эзэмшсэн залуусыг салбартаа ажиллах боломжийг олгоно гэж үзэж байгаа юм.

 

-Аливаа салбарт мэргэжлийн бус хүн ажилладаг гэх шүүмжлэл гардаг. Танай салбарын хувьд мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа юу? 

-Тийм зүйл удирдлагын түвшинд байсныг нэлээд цэгцэлсэн. Мэдээж  инженерийн ажилд эдийн засагч хүнийг ажиллуулах боломжгүй. Гэхдээ мэргэжлийн бус хүн ажиллах боломж бүхий орон тоог олон болгосон зүйл мэр сэр бий. Тиймээс компаниудад үе шаттайгаар бүтцийн өөрчлөлт хийнэ.

 

-Эрчим хүчний алдагдал хэдий хэмжээнд хүрээд байна вэ?

-Үнэ, тарифаас болж эрчим хүчний систем хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй байна. 2018 онд 23 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ жилийн урьдчилсан гүйцэтгэлээс харахад оны эцсийн байдлаар 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоотой байна. Өөрөөр хэлбэл, гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байна гэсэн үг. Техникийн шинэчлэлээ хийхийн тулд инфляцтай уялдуулан үнэ тарифаа нэмье гэвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна шүү дээ. Өнгөрсөн жил үнэ нэмж хөдөлгөөнд оруулсан. Гэхдээ энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станцад голдуу хамааралтай байсан. Бид гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун авч байгаа. Гэтэл энэ хэмжээгээр тарифыг нэмэхгүй байгаа учир эрчим хүчний систем алдагдалтай байна. Үйл ажиллагааны зардалтай холбоотой тарифын асуудлыг хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо шийддэг. Тодруулбал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, компаниудын эрх ашгийг хамгаалах болон Засгийн газрын гэсэн гурван төлөөлөл бий. Эдгээр төлөөлөл ярилцаж байж эрчим хүчний үнэ тарифын асуудлыг шийддэг. Харин бид хөрөнгө оруулалт хийх хэмжээний үнээр эрчим хүчээ борлуулж чадахгүй байгаадаа гомдолтой байдаг. Өөрөөр хэлбэл, манай салбар өөрсдийн орлогоороо шинэчлэлт, хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна.

150 мВт-ын станцад нэг хүн ажиллаж болоод байхад Монголд 300-400 хүн ажилладаг. Үүнээс харахад цалингийн зардал маш өндөр байгаа юм. Манай улсын хувьд дулаан үйлдвэрлэдэг онцлогтой.

Цаашдаа автоматжуулсан станцтай болох ёстой. Ингэснээрээ найдвартай, тогтвортой, эдийн засгийн хувьд үр ашигтай систем бий болох юм гэж үзэж байгаа. Ер нь инфляцын өсөлттэй холбоотойгоор  Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифын зохицуулалтыг хийх, нөгөө талаас эрчим хүчний системийг оновчтой бүтэцтэй болгох гэсэн хосолмол аргаар явуулах ёстой.

 

 -Эрчим хүчний нүүрсний олборлолт нэгдүгээр сараас багассан гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгнө үү? 

-Манай нүүрсний уурхайн компаниуд маш хүнд нөхцөлтэй байна. Үүний шалтгаан нь үнэ тарифтай л холбоотой. Учир нь. эрчим хүчний үнийг нэг хэмжээнд барьснаас болж бид уурхайд мөнгөө төлж чадахгүй байгаа юм. Тиймээс уурхай техник, технологио шинэчлэх, засвар үйлчилгзэгээ хийж чадахгүй болчихоод байна.

 

-Монгол Улсын нутгаар хийн хоолой дамжуулах асуудал ямар шатандаа явна вэ. ОХУ-ын талаас ажлын хэсэг байгуулсан гэсэн мэдээлэл байна?

-Хийн хоолой байгуулах ажил Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван талын оролцоотой. ОХУ-тай хамтран ажлын хэсгээ байгуулсан. Хоёр улсын Эрчим хүчний дэд сайд нар ахалж, тодорхой баримт бичгүүдээ боловсруулж, мэдээлэл цуглуулах ажилдаа ороод байна. БНХАУ-ын талд  хийн хоолой байгуулах чиглэлээр тодорхой саналуудаа ярилцаж эхэлье гэсэн хүсэлт тавьсан. Гэвч шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бид очиж, тэд ирж чадахгүй байгаа. Энэ нь ажилд сөргөөр нөлөөлж байна.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419