Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Дэлхий дахинд “корона вирус" гарсантай холбоотой Монгол улсад ОНЦГОЙ БАЙДАЛ зарлаж ард иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насанд санаа тавин ажиллаж буй танд болон Эрүүл Мэндийн Яаманд гүнээ талархал илэрхийлж байна.
Гэвч энэхүү онцгой байдал нь Монгол улсын зах зээлийн томоохон хувыг эзлээд буй зах үйлчилгээний газраас эхлээд тансаг зэрэглэлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж буй жижиг дунд бизнес эрхлэгчид бид болон бидний ажилтан албан хаагчид түүний ар гэрийнхэнд сөрөгөөр нөлөөлж байна. Эргэлтийн орлогоор өдөр тутмын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилчдын цалин, компанийн үйл ажиллагааны түрээс, банкны зээл, нийгмийн даатгал, татвараа төлдөг бидэнд асар хүнд тусч байна.
Түрээслүүлэгч байгууллагуудыг бид энэ ноцтой хүнд байдалд мэдээж 100% буруутгахыг хүсээгүй. Тухайн байгууллага, компани, хувь хүнтэй холбогдон тогтвортой хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлт хүссэн боловч, татгалзан хариунууд ирснээс үүдэн энэ асуудлуудыг төрөөс зохицуулж өгөөч хэмээн нийт түрээслэгчдийг төлөөлөн хүсэлт гаргаж байна.
Асуудлууд:
- Онцгой байдал, хөл хорио тогтоосноос үүдэн ард иргэд үйлчилгээний газраар явахаа больсон
- Дэлгүүр, ресторанууд үйлчлүүлэгчгүй болсон учир орлогогүй, мөн ажилчид албан хаагчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалан түрээслүүлэгч байгууллагуудад онцгой байдал зарласантай холбоотой дэлгүүр үйлчилгээний газруудаа хаах, ажиллуулахгүй байх хүсэлт тавьсан
- Түрээсийн төлбөрийн тухай мэдэгдэл хүсэлтээ илгээхэд түрээслүүлэгч байгууллагаас дарамт шахалт ирэн, түрээслэгчийг сэтгэл санаагаар дарамтлан ирээдүйн бизнесээ алдах айдаст автан, эсэргүүцэх чадваргүй болсон
- Ихэнхи үйлчилгээний компанийн ажилчид орлого борлуулалтаараа цалинждаг учир түрээсийн төлбөр, байрны ипотекийн зээл, цалингийн болон бусад зээлүүд, нийгмийн даатгал, орлогын албан татварийг төлөх боломжгүй болсон
- Түрээслэгч бид түрээсийн төлбөр өгч чадахгүйн улмаас түрээслүүлэгчидэд авах ашигаас гадна байгууламжийн ашиглалтын зардал болон тэдгээрийн зээлийн төлбөрийн асуудалтай түрээсийн орлого шууд хамааралтай болсон
- Хувь хүн болон албан байгууллагуудад банкууд болон Банк Бус Санхүүгийн бүхий л байгууллагуудын дарамт шахалт ихэссэн
Байж болох санаа шийдэл:
1. Онцгой байдал бүрэн дуустал
а) сар бүрийн түрээсийн төлбөр биш түрээслүүлэгчийн тогтмол зардлыг
/ус дулаан, цахилгаан г.м/ түрээслэгч бид төлөх
б)Хамтран ажилласан жилийн хэмжээгээр дүгнэн тусгай хөнгөлөлт эдлүүлэх
/Жишээлбэл: 1 жил түрээсэлж буй бол 30%, 3 жил түрээсэлж буй бол 60%, 3-аас дээш жил бүрэн чөлөөлөх гэх мэт /
2. Түрээслүүлэгчид ч гэсэн зээлтэй байх тохиолдол их учир бүх төрлийн бизнесийн зээл мөн байр орон сууц, цалингийн зээлийг богино хугацаанд буюу зөвхөн “онцгой байдал” -н хугацаанд царцаах
3. Өндөр хадгаламжтай иргэд болон компаниийн орлогын хүүг хэсэг “онцгой байдал” -н хугацаанд зогсоох. Үүнд: 100.000.000 төгрөгнөөс дээш хадгаламжтай
Хууль зүйн хүрээнд:
1. Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан шинэчилсэн хууль гаргах
2. Онцгой байдалын үед төрөөс зохицуулан гаргасан шийдвэрийг зөрчсөн хувь хүн компанид хариуцлага тооцуулах гэх мэт ...
Энэ давагдашгүй хэний ч тооцоолж төлөвлөөгүй хүчин зүйлсээс болон дундаж давхрагын ард иргэд жижиг дунд бизнес эрхлэгчид хохирч хоолгүй, бизнесгүй болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна! Хятад, Хонг Конг зэрэг улс орнууд бизнес эрхлэгчидээ дэмжин онцгой байдлын хүрээнд түрээсийн төлбөрийг ихэнхи газар “тэглэн” ажиллаж байгааг харахад сайхан байна.
Жижиг дунд бизнес эрхлэгчид, дунд давхрагын ард иргэд биднийг Та дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол улсын нийт түрээслэгчдийг төлөөлөн:
"DYRBERG KERN" брэндийн Монгол дахь төлөөлөгч, "Супер Рубин" ХХК-н захирал: Э.Халиун
Хавсралт: 150 гаран түрээслэгчдийн гарын үсгийг хавсаргав!
Бизнес эрхлэгчид та бүхэн дэмжиж байвал share хийж түгээгээрэй!