Их Британи улс англи хэлгүй, боловсролгүй цагаачдыг хүлээж авахгүй
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон цагаачлал олгох шинэчилсэн тогтолцоог 2021 оны 1-р сараас нэвтрүүлж эхэлнэ гэж мэдэгджээ.
Шинэ системын дагуу цагаачдыг боловсролын түвшин, ур чадвар, одоо авч байгаа цалин зэргээр нь үнэлж оноо олгох бөгөөд цагаачлах хүсэлт гаргаж буй иргэн заавал англи хэлээд ярьдаг байх ёстой аж.
Товчхондоо цагаачлал хүсэж буй иргэн илүү өндөр боловсрол, орлоготой байх тусам оноо өндөр байх тусам Их Британийн виз, ажлын байр илүү амархан олддог болох юм байна.
Ерөнхий сайд Борис Жонсон "Их Британи дэлхий дээрх хамгийн шилдэг хүмүүсийг цуглуулна" гэжээ. Энэхүү систем Их Британид цагаачлан амьдарч буй иргэдэд ч хамааралтай юм.
Шинэ системийн дагуу 0-10 оноо авсан цагаачид 20,480-23,039 паундын цалинтай ажилд орох боломжтой болно. Харин 10-20 оноотой цагаачдыг 23,040-25,600 паундын цалинтай ажилд авах юм. Мөн Британи дахь компаниудаас ажлын санал авсан бол 10-30 хүртэлх оноо авах боломжтой юм байна.
Өнгөрсөн оны статистикаас харахад Их Британийн хүн амын 6.2 хувь нь Ази хүмүүс байна. Мөн 2018 онд Их Британид зорчсон гадаад иргэдийн 50 гаруй хувь нь Азиуд байгаа юм.