Битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл зам хаах шийдвэр гаргалаа
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах эсэхийг хэлэлцсэн юм. Улсын онцгой комисст 13 аймгийн Онцгой комиссын даргаас санал ирүүлжээ. Тодруулбал, битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд улс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Улсын онцгой комиссоос энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл нийслэл болон орон нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болов.
Үүнд нислэг хамаарахгүй бөгөөд бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөн хамаарах аж.