ЭМЯ: Ухань хотын эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн
Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжил мэдээллийг хийж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн таатай мэдээгээр өнөөдрийн хурлаа эхлүүлж байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсуудад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй.
Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын зүгээс дархлаа сайн байвал халдвар авсан ч хөнгөн өвчлөх боломжтойг онцоллоо.