"Хар арьстнууд IQ муутай" гэж хэлсэн Их Британийн ерөнхий сайдын зөвлөхийг ажлаас нь халжээ

2020-02-20, 10:36 Цаг үе 1,092 2
"Хар арьстнууд IQ муутай" гэж хэлсэн Их Британийн ерөнхий сайдын зөвлөхийг ажлаас нь халжээ

Их Британийн ерөнхий сайдын зөвлөх Эндрю Сабиски нь расизм (арьс өнгөөр ялгаварлан гадуурхах) болон евгеникийн (эрүүл ухаалаг хүн цаашид үр төлөө үлдээх эрхтэй тухай сургаал) шинж чанартай үг хэлснийхээ төлөө огцрох болжээ. Сабискийн урьд өмнө хэлж байсан хачирхалтай мэдэгдлүүдийг түүнийг ерөнхий сайдын зөвлөх болохын өмнөхөн буюу нэгдүгээр сарын сүүл хэсгээр сонин сэтгүүлүүд нийтэлж эхэлсэн билээ.

2014-2016 онуудад Сабиски нь хэд хэдэн шуугиантай мэдэгдэл хийсэн бөгөөд жишээ нь хар арьст хүний IQ нь цагаан арьст хүнийхээс доогуур байдаг тухай юм. Бас энэ хүн нь “доод төрөлт анги бий” болгох хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийн  тулд шинэ залуу үеийнхнийг жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл заавал хэрэглэх ёстой гэж хэлж байжээ.

Мөн хүүхдийн оюуны чадамжийг дээшлүүлэх эм тариа хэрэглэхийг дэмжиж  "модафинилийг долоо хоногт нэг удаа хэрэглэснээс гарч болох хохирол нь ихдээ л жилд нэг хүүхэд нас барах биз" хэмээн мэдэгдэж байсан байна.

Иймэрхүү хачирхалтай мэдэгдлүүд хийж байгаа зөвлөх нь ямар замаар, яаж яваад ерөнхий сайдын зөвлөх болсон тухай хүндхэн асуултууд Борис Жонсонд тавигдах болжээ. Гэсэн ч ерөнхий сайд болон түүний засгийн газрын төлөөлөгч дээрх асуултад хариулахаас татгалзсан байна.

Ерөнхий сайд, түүний сайд нарын танхимын энэ үйлдэл нь парламентын олонх болох Консерватив намын олон хүний дургүйг хүргэсэн бөгөөд депутат Кэролайн Ноукс нь нь "Сабиски мэтийн иймэрхүү хүмүүс Британийн засгийн газарт байх ёсгүй" гэж дургүйцлээ илэрхийлжээ.

"Эндрю Сабискийн талаарх асуултад хариулахаас сайд нарын танхим татгалзсан гэдгийг сонсоод итгэж чадахгүй нь. Би түүнийг таньж мэдэхгүй ч хамтарч ажиллах хүн биш гэдгийг харин сайн мэдэж байна"  хэмээн тэрээр өөрийн твитертээ бичжээ.

Жонсоны сөрөг хүчин болох Лейборист намынхан нь ерөнхий сайдыг дээрх асуултад хариулахыг шаардсанаас гадна өөрийн туслагч болох Сабискийн тэр бузар муухай үзэл бодлыг дэмждэг эсэх талаар хариулт бас давхар  шаарджээ.

Сабиски ямар замаар Жонсоны багт орсон нь үнэндээ тодорхой болсон зүйл юм. Түүнийг энэ тушаалд томилоход ерөнхий сайдын гол зөвлөх Доминик Каммингс хамгийн их нөлөөлсөн бөгөөд энэ хүнийг Британийн хэвлэл мэдээллийнхэн “саарал хамба” хэмээн нэрлэдэг билээ.

2020 оны эхээр Каммингс өөрийн сайт дээр "бүтэлгүй, этгээд хүмүүс"-т хандаж өвөрмөц сэтгэлгээ, ур чадвартай бол, бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй бол хамтарч ажиллахад бэлэн гэсэн утгатай зар тавьж байсан юм.

Жонсоны зөвлөх энэ шалгаруулалтыг үндсэндээ ганцаараа шийдэн явуулсан бөгөөд уг албан тушаалыг сонирхсон хүмүүс өөрийн мэдээллийг Британийн засгийн газрын хаягаар биш Каммингсийн хувийн и-мэйл хаягаар явуулах ёстой байсан гэдэг.

Их Британийн “саарал хамбын” иймэрхүү зан араншин нь шинэ зүйл биш ба тэрээр улс төрийн хүрээнд ийм хачирхалтай үйл хөдлөлөөрөө алдартай нэгэн билээ. Энэ хүн нь 2016 оны референдумын үеэр "гарахын төлөө саналаа өг" гэсэн компанит ажил зохион байгуулж, амжилтад хүрч байсан учир Brexit-ийг санаачлагчдын нэг гэсэн алдартай болсон байна.

Каммингс ерөнхий сайдын зөвлөх болохоосоо өмнө Их Британийн “ үл бүтэх улс төрийн системийг” өөрчлөх хүсэлтэй гэдгээ хэд хэдэн удаа хэлж байсан бөгөөд The Guardian-ны тоймчдын үзэж байгаагаар энэ хүн нь сайд нарын танхимд ирснээсээ хойш дээрх үзэл бодлоо идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн бололтой.

Каммингс нь Жонсоны засгийн газрын гаргасан ихэнх гол шийдвэр болох хугацаанаас өмнө сонгууль явуулах, Brexit-ийн төлөө ямар нэг буулт хийхгүй тэмцэх гэх мэт зүйлүүдэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэдэг. Түүний энэ зүтгэл зарим нэг багахан өөрчлөлттэйгөөр хэрэгжиж байгаагийн хамгийн том жишээ нь Лондон 2020 оны 1-р сараас ЕХ-ноос гарсан явдал юм.

“Саарал хамбын” сүүлийн үед хийсэн ажлын нэгийг 2-р сарын 13"нд хийсэн Британийн засгийн газрын бүрэлдэхүүнд оруулсан өөрчлөлт гэж үзэж байна. Тухайн үед сангийн сайд байсан, Борис Жонсоны хамтрагч болох Сажид Жавид нь Каммингстай үзэл бодлын маргаанаас болж албан тушаалаасаа  огцорсон билээ.

Британийн хэвлэл мэдээлэлд бичиж байгаагаар бол Сажид Жавид нь өөрийн багийн гишүүдээ ерөнхий сайдын буюу Каммингисийн хүмүүсээр солихыг эсэргүүцэж байснаас ийнхүү огцроход хүрсэн байна.

Улс төрийн хүрээнд Жонсоны зөвлөхийн хийж буй үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг бөгөөд консерватив намын гишүүн, депутат Рожер Гейл нь Каммингсийг “ өмхий үгтэй тэнэг амьтан “ гэж шууд нэрлэж байв.

“Хэрвээ ерөнхий сайд нь энэ хүнийг Даунинг-стритээс хөөж явуулахгүй бол засгийн газар нь сүйрэх бөгөөд үүний шалтгаан нь тори-тэмцэгчид биш, ноён Корбин ч биш (лейборист намын тэргүүлэгч Жереми Корбин) харин Доминик Каммингс байх болно хэмээн Гейл хэлснийг “BBC” дамжуулжээ.

Одоогоор ерөнхий сайд нь Каммингсийг огцруулах бодолгүй төдийгүй түүний үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа тухайгаа саяхан ярьсан байна.  Гэхдээ Сабискийтэй холбоотой гарсан шуугианаас болж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  “Их Британийг чухам хэн удирдаж байна вэ “ гэсэн асуултыг улам ихээр тавих болж байгаа билээ.

Расист Сабискийг зөвлөхийн албан тушаалд авсан нь Каммингс өөрөө цагаан арьстнуудын давуу талыг зөвшөөрдөг гэсэн үг биш юм. CNN-ий найдвартай эх сурвалжийн мэдээлснээр бол Сабискийн үзэл бодол нь Жонсоны гол зөвлөхөд ердөө л сонирхолтой зүйл төдий бөгөөд тэрээр Сабискийн янз бүрийн үзэл бодлыг доог тохуу хийн элэглэх нь байнга тохиолддог зүйл гэнэ.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419