Б.Цэрэн: Манай улсад бүтээлч үйлдвэрлэл цөөрсөөр байна

Б.Цэрэн: Манай улсад бүтээлч үйлдвэрлэл цөөрсөөр байна

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэнтэй ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын хөгжил дүүргээс эхэлдэг. Тиймээс Хан-Уул дүүргийн ИТХ-ын зүгээс ямар ажил хийж байгааг тань сонирхож байна?

-Ажилчны район буюу Хан-Уул дүүрэг архигүй, эко дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байна. Хан-Уул бусад дүүргээс ялгарах онцлог нь илүү сайн зохион байгуулалттай байж, ногоон байгууламж ихтэй, нийслэлд хийж байгаа бүтээн байгуулалтын ихэнх нь манай дүүрэгт байна.

Ялангуяа, Яармаг, Нисэх шинэ хөгжлийн дүүрэг болж байгааг харж болно. Манай дүүрэгт мөн боломжтой хүмүүс амьдарч байна. Тухайлбал, Хүннү, Шинэ Яармаг, Зайсан, Хурд гэсэн хорооллууд сүндэрлэхээс гадна ногоон байгууламжууд бий болсон нь Улаанбаатар хотын өнгө төрхийг нэмж байгаа. 2016 онд Засаг даргын хөтөлбөрт “Эко дүүрэг” болохоор зорилт тавьсан. Тиймээс эко дүүрэг гэдгийг хүмүүс тодорхой хэмжээнд мэддэг болж. Хан-Уулчууд эко дүүргийн иргэн гэдгээрээ бахархана. Монгол Улсын хөгжлийн нэг өнгө нь болж харагдаж байгаа Хан-Уул дүүргийнх шүү хэмээн бахархдаг болгохын тулд зохион байгуулалтаа хийж байна. Зөвхөн ногоон байгууламж бус эко дүүргийн ажил нь уялдаа холбоотой байх ёстой. Мөн “Ахмадаа дээдэлье”, “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж байна. Ер нь хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт болон бичил хүрээлэнгүүдийг бүтээн байгуулсан.

 

-Тухайлбал?

-I хороонд “Шинэ Хан-Уул”, XIII хороонд мөн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглох орчинг сайжруулж танин мэдэхүйд нь зориулж амьтдын баримал, Х хороонд мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар 60-70 хувьтай явж байна. Хороо болгонд цэцэрлэгт хүрээлэнг нэмж байгаа. Хотын захиргаатайгаа ярьж байгаад Яармагийн замынхаа хоёр талаар нь мод тарьж, шөнө нь гэрэлтэй байдаг болсон. Замын хөдөлгөөнүүдийг цэгтцтэй болгохын тулд Замын цагдаатай хамтарч өөрөө асдаг гэрэл тавьсан нь түгжрэлийг бууруулах, хүмүүсийг байнга улаан гэрэл дээр зогсоод байхгүй болгосон. Мөн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй болгоход цахим орчингуудыг сайн ашиглаж байна. Манай дүүргийн Тамгын газар энэ долоо хоногоос эхлэн хороодын Засаг дарга нартай шуурхай хурлаа видео хурлын системийг нэвтрүүлж хийж эхэлсэн. Энэ нь алслагдсан хороод ихтэй манай дүүргийн хувьд цаг хугацаа хэмнэж мэдээллийг түргэн шуурхай хүртээх давуу тал бий болсон юм.

 

-Та сая архигүй дүүрэг болно гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсад хамгийн их тулгамдсан асуудлын нэг яах аргагүй архидалт юм.  Гэмт хэрэг гаралтын гол шалтгаан нөхцөл болсон архидалтыг багасгахаар ЭКО ДҮҮРЭГ-АРХИГҮЙ ОРЧИН гэсэн зорилтыг дэвшүүлж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнгөрсөн онд зөвхөн Хан-Уул дүүрэгт 8262 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Ийм тооны хүн эрүүлжүүлэгдэнэ гэдэг сайн үзүүлэлт биш. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож баригдаад торгуулсан 2115 жолооч байна. Зөрчлийн хуулиар 400 мянгаар торгуулаад 70 мянгаар журмын хашааны мөнгө төлөөд, нэг жил эрхээ хасуулчихна. Тэгэхээр энэ хүний орлого нь хаагдаж байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад 13 мянга орчим согтуугийн дуудлага ирсэн байдаг. Үүний 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл бөгөөд дандаа архитай холбоотой байна. Үүнээс 789 хүн 7-30 хоногоор баривчлагдсан байна. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн онд 25-30 нь архитай холбоотой хүний амь нас алдалт гарсан. 2020 оны Хан-Уулын дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн архигүй орчин гэсэн ажлыг төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаа. Сайн болбол дараа жил үргэлжлүүлэхээс гадна өөр дүүрэгт манайд сайн туршлага боллоо гээд туршлагаасаа хуваалцана.

Яагаад архигүй орчин бүрдүүлэнэ гээд байна вэ гэвэл архидалтыг багасгавал нийт гэмт хэрэг буурна. Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гамшгийн сургуулилт Улаанбаатарын хэмжээнд болоход гурав хоног архи худалдахыг зогсооход Хан-Уул дүүрэгт нэг хүн эрүүлжүүлэгдсэн. Өмнө нь өдөрт 30-40 хүн эрүүлжүүлэгддэг байлаа. Тэгэхээр нэг хүн эрүүлжүүлэгдэж байгаагийн цаана гурав хоногийн дотор залилангаас бусад гэмт хэрэг бүртгэгдээгүй. Тиймээс нэгдүгээрт, архины худалдаатай тэмцэх хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэдийн архидалт сэтгэхүйд нь байна. Ингэхээр системтэй ажлуудыг уяж өгөх хэрэгтэй. Мэдээж баяр, ёслол, төрсөн өдрөө тэмдэглэдэг.

Та Хан-Уул дүүргийн иргэн бол 2020 онд төрсөн өдрийн баяраа нэг удаа архигүй тэмдэглээд, мөнгөө гэр орондоо, эхнэр, хүүхдүүддээ өгөөд үз. Гэртээ согтуу орохоор баярлах нь уу эсвэл бэлэгтэй очихоор хүүхдүүд чинь баярлах нь уу гэсэн хүмүүс рүү чиглэсэн хэд хэдэн ажлыг хийнэ. Энд идэвхтэй оролцож байгаа архины хамааралтай, тохиолдлын архидалттай холбоотой асуудлыг таслан зогсоож байгаа иргэдээ бид тодорхой хэмжээгээр шагнаж урамшуулна. Тухайн хүн хүсвэл эмнэлгийн байгууллагуудтай хамтраад ямар ч аюул осолгүй эмнүүдийн тодорхой зардлыг зөвлөлийнхөө сангаас гаргаж өгдөг. Тэр хүн цаашид архины хамаарлаасаа бүрэн татгалзаж чадвал мөн урамшуулна. Нэг архины хамааралтай хүний ард гэр бүл, аав ээж, ах дүү, хамт олон, найз нөхөд нь бий. Архи гэхээр амьдралынхаа бүх түлхүүрийг нэг нэгээр нь алддаг. Тиймээс энэ түлхүүрийг нь буцааж өгөхөөр хэд хэдэн албаны хүмүүстэй хамтран ажиллана. Хамгийн чухал нь архидалтыг багасгах хэрэгтэй.

 

-Хан-Уул дүүргийг өмнө нь Ажилчны район гэдэг байсан. Танай дүүргийн онцлог юу вэ?

-Дүүргийн онцлог гэвэл Монгол Улсын болон дэлхийд танигдсан үйлдвэрүүд байна. Тухайлбал, “Говь” компани. Ер нь Хан-Уул дүүргийн онцлог бол шинэ зохион байгуулалт, бүтээн байгуулалт. Ялангуяа, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармаг, Нисэх рүү их нүүдэл шилжсэн. 2017 оны статистик тоогоор Хан-Уул дүүрэг 155 мянган хүн амтай байсан бол 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 200 мянган хүнтэй болсон. Мөн 40 мянган хүн ирж суурьшсан байна. Хан-Уул дүүрэгт гадны хүн ирлээ гэхэд Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр буугаад хамгийн түрүүнд Монгол Улс ямар улс байдаг, Улаанбаатар гэж ямар хот юм. Иргэд нь ямар хүмүүс байдаг юм бэ гэдэг анхны сэтгэгдлийг Хан-Уулаар төсөөлдөг учраас үүгээрээ онцлог дүүрэг. Ерөнхийдөө Монгол Улсын нүүр царайг Хан-Уулаас харна гэсэн үг.

 

-Мэдээж Улаанбаатар хотын хөгжил дүүргүүдээс шалтгаална шүү дээ?

-Тийм ээ. Улаанбаатар хот маань есөн дүүргийн нэгдэл. Тиймээс Хан-Уул дүүрэг дээр хэлсэнчлэн тодорхой ажлуудыг хийж байгаа. Үүнийг ганцхан Хан-Уул өмчлөөд байхгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар, улс маань архигүй, архидалтгүй орчин байвал сайхан. Ер нь архины тоог авч үзвэл юун Оюутолгой, Тавантолгой ч гэдэг юм уу. Эдийн засгийн хэмнэлтээс илүү бид өөрсдөөсөө шалтгаалах зөв зохион байгуулалтыг хийвэл үүнээс илүү эдийн засгийн үр дүнтэй байх болов уу гэсэн тооцоог гаргасан. Тухайлбал, 2019 онд 2115 согтуу жолоочийг журамласнаас иргэдийн хохирол нэг тэрбум төгрөг болсон байна. Нэг хүн доод тал нь 500-600 мянган төгрөгийн хохирол амссан гэсэн үг.

 

-Та иргэдээс сонгогдсон хүний хувьд тэднийхээ төлөө ямар ажил хийж, хэрэгжүүлж байна?

-Дүүрэг дээр янз бүрийн ажил хийж байна. Залуучууд руу чиглэсэн олон хөтөлбөр бий. Засгийн газар, нийслэлтэйгээ хамтарч олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Хан-Уул дүүргийн удирдлагуудын гол зохион байгуулж байгаа ажил амгалан тайван орчныг бий болгох. Хоёрдугаарт, худалдаа, үйлчилгээний цэгүүдийн зөв зохион байгуулалтыг дахин хийх ёстой. Нэг хороололд нэг ижил 10-аад дэлгүүр байна. 10 мянган хүнд хэдэн дэлгүүр, ТҮЦ, ахуйн үйлчилгээний төв хэрэгтэй вэ гэдэг тоог нь нарийн тогтоож өгөх хэрэгтэй.

 

-Тэгвэл цэцэрлэг, сургууль хэр хүрэлцээтэй байна вэ?

-Амгалан тайван эко дүүрэгт амьдрахад сургууль, цэцэрлэгийн асуудал толгойн өвчин. Гэхдээ Хан-Уул дүүрэгт шинээр 114 дүгээр сургууль, Буянт-Ухаа цогцолборт VII сургуулийн өргөтгөл, 52 дугаар сургуулийн өргөтгөл, 2-3 цэцэрлэг өнгөрсөн жил ашиглалтад орсон. Энэ онд 75 дугаар сургууль мөн XV хороонд шинэ сургууль ашиглалтад орно. Их нүүдлээ дийлэхгүй байна. Шинэ өвчин гарсантай холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаахад замын хөдөлгөөн эрс багассан. Энэ нь нэг захаас нөгөө зах руу хүүхэд зөөх ямар ачаалалтай байсныг харуулж байна. Гэхдээ хүүхдээ аль сургуульд өгөх нь тухайн хүний сонголт. Манай Хан-Уул дүүрэгт 18, 52 дугаар сургуульд ачаалал их ирдэг. Энэ сургуульд хүүхдээ өгөх юмсан гэсэн эцэг эх олон бий. Харин Яармаг, Нисэхийн сургуулиуд харьцангуй ойр хамаарлын хүүхдүүдээ авдаг. Гэхдээ цаашид сургуулиудын тоог нэмэх, гурван ээлжээр ажилладаг гурван сургууль хоёр ээлжтэй болсон. Ялангуяа, цэцэрлэгийн хүртээмж муу байгаа. Тиймээс өнгөрсөн жилээс аж ахуйн нэгж, байгууллагатай хамтарч ажилласан.

Дүүргийнхээ Тамгын газар болон бусад байгууллагатай хамтарч 41 дүгээр цэцэрлэгийн дэргэд салбар цэцэрлэгийн эко бүлэг байгуулж хүүхдүүдийг элсүүлсэн. Мөн манай аж ахуйн нэгжүүд III, IV станц ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулах зорилгоор 72 дугаар цэцэрлэгийн дэргэд 2-3 анги нээсэн. “Эвсэг” компани өөрийнхөө байрыг ашиглаж цэцэрлэг нээлээ. Гадаадын иргэн харьяатын алба өөрийнхөө байрыг ашиглаад 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг бий болгосныг дүүрэг дэмжиж тодорхой хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлж ажиллалаа. Гэсэн ч Монгол Улсын төрөлт нэмэгдэж байна. Зарим тохиолдолд ачаалал их буюу нэг ангид 40-50 хүүхэд байна. Тиймээс цэцэрлэгээ нэмэхийг шаарддаг. Цаашид олон цэцэрлэг байгуулахын төлөө, газар олголт, зохион байгуулалт дээр барилгын компаниудад “Та нар хороолол барих гэж байгаа бол нэг цэцэрлэг, сургууль барь” гэдэг шаардлагыг нийслэл, дүүргийн удирдлагууд өгч байгаа. Гэвч бизнестэй холбоотой болохоор хэцүү. Нэг хэсэг хот төлөвлөлт замбараагүй явсан болохоор сүүл рүүгээ дийлэхгүй байна. Хан-Уул дүүрэг хувийн болон төрийн өмчийн цэцэрлэг ихтэй.

 

-Анх Хан-Уул дүүргийг хүлээж авахад ямар байв?

-Хан-Уул дүүргийн Засаг даргыг Алдаржавхлан гэдэг. Нэлээд эдийн засагч, өмнө нь орон сууцны санхүүжилтийн корпорацид 4000, 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн төрийн ажлын туршлагатай хүн Засаг даргаар ажиллаж байна. Миний хувьд анх эко дүүрэг болохын төлөө зорилт тавьж ажилласан. Өнгөрсөн хугацаанд харж байхад Ажилчны район буюу Хан-Уул дүүрэг гэдэг байсан бол одоо эко дүүрэг болсон. Бөхөөр бол цол, чимэг авсан байна. Иргэд болон бусад хүн энүүгээр нь хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр бид энэ мөрийн хөтөлбөрөө сайн хэрэгжүүлж байгаа юм болов уу. Монголын Улсын эко дүүрэг гэсэн цол чимэгтэй, хийсэн ажилтай байна.

 

-Мэдээж ИТХ-ын даргын хувьд иргэдээс санал, гомдол их ирнэ биз. Хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Иргэд шийдэхэд дүүрэг даахгүй асуудлыг их тавьдаг. Тухайлбал, эмчилгээ, үйлчилгээний оношилгоо өндөр түвшинд хөгжсөн, хүнд өвчний оноштой холбоотой тэтгэмжийг хүсч ирдэг. Мэдээж төрийн байгууллага шууд мөнгө өгөх эрх байдаггүй. Онцгой тохиолдолд л нөөц хөрөнгөнөөсөө шийдэх хүсэлтүүд их ирнэ. Мөн орон сууцтай холбоотой асуудал байна. Өнгөрсөн жил гэхэд түрээсийн орон сууц, цэцэрлэг, сургуулийн хүртээмжтэй холбоотой өргөдөл, хүсэлт их ирсэн. Ийм хүсэлтүүд Засаг дарга, ИТХ-ын даргад их ирдэг. Мөн хэмжээлшгүй газар олгооч гэдэг.

 

-Танай дүүрэгт ажилгүй хүмүүс хэр их байдаг юм бэ. Ямар мэргэжлийг сонирхож байна?

-Дүүргийн халамж, хөдөлмөрийн хэлтэс дээр ажилд орох, ажилд авах байгууллагуудын анкет байна. Сүүлийн үед албан газарт ажилчин олдохгүй байна. Зун барилгын ид ачааллын үед хоол, унааны мөнгөнөөс гадна өдрийн 80 мянган төгрөгийн ажил хийлгэе гэхэд ажиллах хүн алга. Статистикийн мэдээгээр бусад дүүргийг бодвол харьцангуй гайгүй. Хүмүүс төрийн албыг их сонирхож байна. Төрийн албыг дүүрэг шийдэхгүй. Төрийн албаны сонгон шалгаруулалтаар ороод тэнцсэн хүн ирээд мэргэжлээрээ ажилладаг. Төрийн албанд тодорхой орон тооны хязгаартай, бүх хүнийг оруулах боломжгүй. Ялангуяа, дэлгүүрийн худалдагч, барилгын ажил дээр хөдөлмөрлөх хүч олдохгүй байна.

 

Бид бүтээлч биш хэрэглэгч улс болчихжээ. Яаж хялбар аргаар мөнгө олж үрэх вэ гэдэг болж. Манай улсын бүтээлч үйлдвэрлэлүүд нь багассан. Үнэндээ наймаа хийдэг үе өнгөрчихлөө. Өмнө нь Ажилчны район буюу Хан-Уул дүүрэгт хэчнээн мянган ажилчин, ажилтнууд бужигнадаг байлаа. Үүнээсээ хамаарч олон бүтээгдэхүүн гардаг байсан. Тухайлбал, гутлын үйлдвэр гэхэд 2000-3000 ажилтантай, савхи, нэхээсгүй эдлэл, нэхмэлийн, арьс, ширний үйлдвэрээс гадна Азийн нэгээхэн хэсгийг утсан бүтээгдэхүүнээр хангадаг том үйлдвэртэй байсан. Энэ бүхэн ардчиллын системээр унасан. Нэг хийсэн юмыг дахин сэргээчихвэл ажиллах хүчний асуудал үгүй болно. Одоо зөвхөн хүнсний үйлдвэрүүд ажиллаж байгаа.

Гадна, дотны зочид ирлээ гэхэд “Говь”-ийн дэлгүүрээр орохгүй бол Монгол Улсаар яваагүй юм шиг гардаг. Заавал тэндээс ноолууран бүтээгдэхүүн авдаг болсон байна. Гэхдээ цаашид төвлөрлийг бууруулж, орлогыг нэмье гэвэл “Говь” шиг олон үйлдвэрийг хотын төвд биш Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Биокомбинат, Өлзийт, Шувууг түшиглэсэн хороололд цэцэрлэг, сургуулийг нь бий болгоод хангалттай цалин хөлс өгдөг зохион байгуулалтыг хийхэд түгжрэл, ажилгүйдэл, орлого цэгцэрнэ.

Экспорт руу чиглэсэн үйлдвэрлэлийг нэмэх ёстой. Ялангуяа, хөнгөн аж үйлдвэрийн ноос, ноолуур, арьс ширэн дээр үйлдвэрлэлүүдээ дахин бий болгож чадвал дээрх асуудлууд шийдэгдэнэ.

 

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419