Коронавирусийн нөлөөгөөр Хятадад агаарын бохирдол эрс буурчээ
Олон хүний аминд хүрээд байгаа коронавирусийн нөлөөгөөр Хятадад эрчим хүчний эрэлт хэрэглээ, үйлдвэрлэлийн гарц багассанаар агаарын бохирдлын гол хүчин зүйл болдог нүүрс хүчлийн давхар ислийн хэмжээ 100 сая тонноор буурсан байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний хэмжээ буурсан, цахилгааны хэрэглээ буурсан, гангын үйлдвэрүүд амарсан зэргээс болоод нүүрсний хэрэглээ эрс буурсан нь ийнхүү агаарын бохирдол буурахад нөлөөлжээ.
Энэ хугацаанд 2019 онд Хятад улс 400 сая тонн тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан бол энэ жилийн хувьд дээрх тоо 300 сая тонн болж буурах магадлалтай байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд Хятадад агаарын бохирдлын хэмжээ огцом өссөөр байсан бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлын хэмжээ анх удаа буурч байгаа нь энэ юм.