Загдаад “заамдуулсан” цагдаатай Монголын төр хөөрхий

Загдаад “заамдуулсан” цагдаатай Монголын төр хөөрхий

Сошиал сүлжээний од, төрийн албаныхны “овгор” Загдаа гэдэг нэг этгээдтэй боллоо. Түүнийг хэн ч дийлдэггүй. Тэрээр камертай гар утсаар зэвсэглэж, хараалын голдуу үгээр “ярьдаг” ажээ.

Загдаа гэгч нь “Зөв амьдрах ухаан” гэдэг ТББ ажиллуулдаг юм байна. Баянзүрх дүүргийн V хороо, Моносын 1-19 тоот хашаандаа бусдыг амьдруулдаг. Загдаагийн ТББ-ын танилцуулгад “…”Зөв амьдрах ухаан” ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодист донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэл зүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг байгууллага юм.

2006 онд байгуулагдаж гадна, дотны ямар нэгэн хөрөнгө оруулалтгүйгээр өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд 250 орчим иргэнд ямар нэгэн хэлбэрээр тусалж дэмжсэнээс өнөөдрийн байдлаар 0-72 насны 112 иргэн тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарч байна. Үүнээс цэцэрлэгийн насны 15 хүүхэд, сургуулийн насны 16 хүүхэд бусад нь хөдөлмөрийн насны болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Та бүхэн манай байгууллагыг дэмжихийг хүсвэл бидэнд ажил захиалж хийлгэхэд л хангалттай” гэж бичсэн байдаг.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр өнөөдөр Загдаагийн ТББ буюу хашаанд насанд хүрсэн 65 хүн, 62 хүүхэд амьдарч байна.

Мөн өнгөрсөн хугацаанд Загдаагийн ТББ-ыг төрөөс дэмжиж хэдэн зуун сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байх юм.

Үүнийг харахаар Загдаагийн хийж буй ажил нийгэмд тустай, хүн ёсны гэж харагдаад байгаа юм.

Гэвч Загдаагийн дайсан нь Монголын төр үү гэлтэй, хэдэн жилийн турш төрийн байгууллагуудтай “заамдалцав” шүү.

Эхлээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, дараа нь НЗДТГ, тэгээд Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуу­чуудын хөгжлийн газар, түүний харьяа газар гээд үзэлцээд, сошиалд бичлэг цацаад л явдаг байв. Загдаа дургүйг нь хүргэсэн төрийн албан хаагчийг нэр ус, удам судартай нь сошиалд байршуулна. Өөрөө харааж зүхэж байгаа бичлэгээ хүртэл тавина. Харин уг бичлэгийнх нь сэтгэгдэл нөгөөх төрийн албан хаагчийг “байхгүй” болгоно доо. Загдаагаас дутахгүй хараал, шүүмжлэл хэлэгчид эрх чөлөөгөө ханхлуулан өнөөх хүнийг боорлоно.

 

Яг үнэндээ төрийн албаныхан иргэн Загдаад хууль ёсны шаардлага л тавьдаг байгаа юм.

Загдаа нь ТББ-даа Хүүхэд хамгааллын хуулийн дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэлтэй юм байна. Энэ нь хүүхдэд өдрийн цагаар үйлчилгээ үзүүлчихээд орой гэрт нь хариулах хэмжээний эрх ажээ.

Гэтэл Загдаа өнөөдөр 62 хүүхдийг 24 цагаар байлгадаг болж таарсан. Гэхдээ 62 хүүхдийн 55 нь тэнд амьдардаг хүмүүсийн хүүхэд гэж байгаа. Тэгэхээр долоон хүүхэд дээр асран хамгаалагчийн асуудал үүссэн гэсэн үг.

Хэрвээ Загдаа ТББ-даа хүүхдийг байнга амьдруулах юм бол асрамж, халамжийн газрын зөвшөөрлийг хуулийн дагуу авах ёстой юм байна.

Уг асуудлыг л хуулийн дагуу болгохоор төрийн алба ажиллаад байгаа аж.

Харамсалтай нь хэн ч очоод нэмэргүй. Загдаад зад загнуулаад л хөөгддөг. Үг сөргөвөл өөрөө сошиалын од болно. Загдаагийн фэнүүдээр газар доогуур ортлоо хараалгана.

Ийм байдалтай хэдэн жил боллоо. Загдаа сүүлдээ цагдаагийн албан хаагчид руу орлоо.

Хэд хоногийн өмнө дөө, Загдаагийн бас нэг бичлэг сошиалд тавигдлаа. Баянзүрх дүүргийн бололтой цагдаагийн албан хаагчдыг баллаж тавьж байна. Өөрийнх нь тайлбараар цагдаа нар шөнийн 02:00 цагт хулгайч шиг хашааг нь даваад ороод очсон. Тэгээд хөөгдсөн гэв.

Загдаагийн цагдаатай ярьсан яриаг нэг бүрчлэн буулгаад дэмий биз. Төрийн цагдаа түүхэндээ сонсож байгаагүй үгээ иргэн Загдаагаас сонссон байх. Юутай ч “…Дамбийнямыгаа дууд” гэж Загдаа томроод л байна лээ. Т.Дамбийням гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга хүн л дээ. Түүнээс том хүмүүсийг ч “..Дууд” гэж зандарна. Загдаа ийм л том болчихсон. Том гэдэг нь хуулиас дээгүүр гэсэн үг. Дунд ранкийн офицер энэ тэрийг бол хэн ч гээд байгаа юм, бүү мэд.

Хэрвээ өөр нэгэн цагдаатай тэгж харьцсан бол өдийд торны цаана гавтай сууж байхгүй юу.

Ер нь Загдаа яагаад цагдааг, төрийн албыг ингэж үздэг болсон бэ. Загдаа яагаад давраад байна вэ. Гээд харахаар шалтгаан нь бас харагдаад байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2017 оны зургадугаар сарын 15-нд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Загдаагийн “Зөв амьдрах ухаан” ТББ дээр ажилласан.

Жил хагасын өмнө, 2018 оны наймдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Загдаагийн ТББ дээр очсон. Тэр цагаас хойш Загдаа улам оодорчээ.

Ерөнхий сайд тэнд очоод дэмжихээ илэрхийлж, дэмжлэг үзүүлснээс хойш Загдаад үг хэлдэг төрийн алба үгүй болсон. Загдаагийн ТББ хууль зөрчсөн ч нүдээ аниад л өнгөрөөхгүй бол өнөөх нь Ерөнхйи сайд руу мессеж бичиж ховлоод, эсвэл сошиалд тавьж “матарлаад” сүйдийг нь холино.

Яг үнэндээ өнөөдөр Загдаа бол хүүхдийн төлөөх байгууллагууд, нийслэл, дүүргийн энэ чиглэлийн албан хаагчдын “хадны мангаа” болчихсон.

Хамгийн сүүлд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул Загдаатай халз тулжээ. Н.Мандуул дараахан нь хэвлэлээр Загдаад тал зассан ярилцлага өгсөн байгаа юм.

Н.Мандуул бас л дээр хэлснээр хоёр хүүхдийн асуудлыг хуулийн дагуу болгохоор ажил хэрэг ярьж очоод хэрүүл уруул болоод гарч ирсэн байдаг.

Магадгүй, Загдаа энэ ТББ-ыг байгуулахдаа маш зөвийг бодож, бусдад буян хийнэ л гэж бодсон байж таарна. Одоо ч том, жижиг 100 гаруй хүнийг байлгаж байгаагаа тэгж л үздэг биз.

Гэхдээ биш. Иргэн Загдаа өөрөө зөв амьдрах ухаанд суралцах хэрэгтэй. Цагдаа ч гэсэн хууль биелүүлэхгүй байгаа иргэн Загдааг чирж аваачаад хуулийн өмнө суулгадаг байх ёстой.

Үүний үр дагаврыг бод доо. Өнөөдөр ганц Загдаа цагдаа, төрийн байгууллагад томроод л байна. Загдаагийн бичлэгийг үзэж, ааш авирыг нь дэмжиж “хуруугаа гозойлгож, зүрх дарж” байгаа болгон маргаашийн “Загдаанууд” болно.

Нөгөө талаас Загдаа мэтийг дэвэргэж, алдаагаа зөвтгөх боломж олгодгоо Ерөнхий сайд ч тэр, төрийн байгууллагын удирдлагууд болих ёстой. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед “трэнд” болоод байгаа “энтертайнмент”-аас татгалзахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд уриалж байна.

Эцэст нь хэлэхэд, нийслэл, дүүргийн ЗДТГ, агентлагийнхан, цагдаагийнхан чинь Ерөнхий сайд танаас айгаад Загдаад хууль биелүүлүүлж чадахгүй байгаа юм. Таныг Загдааг өмөөрнө гэж айдаг учраас цагдаа хүртэл “заамдуулаад” зогсож байдаг боллоо.

Ийм байдал л Монголын төрийг хүчгүйдүүлж, “…Хөөрхий” болгодог билээ.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419