Түрээслэгч нарын эрх ашгийн өмнөөс дуу хоолойгоо өргөлөө
Суперрубин ХХК-ны (DYRBERG/KER) Гүйцэтгэх захирал Э.ХАЛИУН НЬ өөрийн фейсбүүк хуудсаараа өөрийн үйл ажиллагаа болон түрээслүүлэгч компанидаа хүсэлт өгөхөд зөвшөөрөөгүй талаар, мөн энэ хэцүү цаг дор бизнесийн байгууллагууд ч гэсэн өөрсдөө нэгдэж бие биенээ дэмжиж болдоггүй талаараа сошиалд саналаа бичжээ. Үүнийг нь маш олон байгууллага хувь дэмжсэн гэнэ шүү.
Бүх хөрөнгөтнүүд, түрээслүүлэгчидэд хандаж хэлэхэд! Шударга л бай л даа хувиа хичээхээ болимоор юмаа! Бид нар л болж байвал та нар хамаагүй гэж давагдашгүй хүчин зүйл гарсан үед үнэхээр болохгүй ээ!!!
Та бүхний олон түрээслэгчид чинь амжилттай ажиллаж, орлоготой байж та нарын түрээсийг тогтмол тогтвортой өгдөг биз дээ! Манай компанийн хувьд дэлгүүрүүдээ ажиллуулахгүй гэсэн саналаа хамтрагч байгууллагуудад хүргүүлтэл "АЖИЛЛА!!" хэмээн дээрээс тушааж байна. Корона вирус гарсантай холбоотой хөл хорио засгийн газраас тогтоосон байхад, үйлчлүүлэгчгүй дэлгүүр, ресторан аргаа бараад мэлтийгээд байж байна!
Бүгд дампуурвал хэн та нарын хоолыг өгөх юм бэ? Мөнгөтэй баян гээд гайхуулаад байна уу?. Зүтгэж байгаа зах зээлийн гол хувийг эзэлж байгаа бизнес эрхлэгч, ард түмнээ доромжлоод би үхэхээр чи үх гээд байна уу!
Ийм давагдашгүй хүчин зүйлд бид нараас шалтгаалаагүй зүйлд жаахан хүнлэг хандмаар юм. Бид анхнаасаа ТӨЛӨХГҮЙ ГЭЭГҮЙ, хөнгөлөлт үзүүлээч, дэмжээд өгөөч, хамтран ажиллаад өгөөч гэхэд эсэргүүцсэн хариу авсан үнэхээр бухимдмаар!!!!
Бид нарын ард олон ажилчид тэдний ард олон гэр бүл, олон айлын амьдрал явдаг олон байгууллага, ард иргэд хохирч үлдэж байна. Бид нарт одоо лав мөнгө алга, онцгой байдал бүрэн дуустал ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР ӨГЧ ЧАДАХГҮЙ!!!... Өгөхгүй байна гээд цагдаа шүүхдээ өгвөл өг!! Тэрний оронд ажилчдынхаа цалинг өгч ар гэрийг нь хоолтой, үр хүүхдэд нь маск авах мөнгөтэй байлгамаар байна! Share хийж хөдөлмөрлөж байгаа нэгнээ дэмжээрэй!