Ухань хотын төв эмнэлгийн дарга коронавирусаар өвчилж нас баржээ
Коронавирусийн дэгдэлтийн төв болсон Хятадын Ухань хотын эмнэлгийн дарга мягмар гаригт (2-р сарын 18) уг өвчнөөр нас барав гэж "CCTV" телевиз мэдээлжээ.
Ухань Вучанг эмнэлгийн захирал Лю Жимин 10.30 цагт нас барсан гэж эмнэлгийн бүртгэлд дурдсан байна.
Энэ сарын эхээр Хятадад сая сая хүмүүс коронавирусийн талаар эрт мэдээлж байсан эмч Ли Вэнляныг нас барсан билээ.
Доктор Ли-ийн үхлээс болоод өвчний тархалтыг бууруулж чадахгүй байгаа эрх баригчдыг ард иргэд илт шүүмжилж эхэлсэн байна.
Даваа гаригт Хубэй мужийн эрүүл мэндийн төв хороо цахим хуудсандаа Лю Жимин нь халдвар авсан ч амьд, эмчилгээ хийлгэж байгаа тухай дахин мэдээлсэн юм. Харин өнөөдөр өглөө Хятадын төв телевизийн цахим хуудсанд түүнийг а нас барсан болохыг албан ёсоор мэдэгдсэн аж.
Хубэй мужийн нийслэл Ухань хотод коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор олон арван мянган эмнэлгийн ажилтнууд тэмцэж байгаа бөгөөд тэднээс 1500 гаруй нь уг өвчний халдварыг аваад байгаа юм.