Энэтхэг улс Франц, Их Британийг гүйцэж дэлхийн 5 дахь том эдийн засагтай орон болжээ
2019 онд Их Британи, Францыг гүйцэж түрүүлснээр Энэтхэг дэлхийн тав дахь том эдийн засагтай орон болжээ.
АНУ-д төвтэй Дэлхийн хүн амын тойм судалгааны тайланд Энэтхэг улс өмнөх зах зээлийн бодлогоосоо илүү нээлттэй зах зээлд шилжиж байна гэжээ. "Энэтхэгийн ДНБ нь 2,94 их наяд ам.долларт хүрснээр дэлхийд тавдугаарт жагсаж, 2019 онд Их Британи, Францыг гүйцжээ" хэмээн дурджээ. Их Британийн ДНБ 2.83 их наяд ам.доллар, Францын хэмжээ 2.71 их наяд ам.доллар юм байна.
Тайланд цааш нь, худалдан авах чадварын паритет (ТХХТ) нөхцөлөөр Энэтхэгийн ДНБ нь 10.51 их наяд ам.доллар байгаа нь Япон, Германыхаас давсан үзүүлэлт юм. Гэхдээ Энэтхэг хүн ам ихтэй тул нэг хүнд ногдох ДНБ нь 2,170 ам.доллар байгаа нь дэлхийд сүүл мушгих үзүүлэлт юм. (харьцуулахад АНУ 62,794 ам. Доллар).
Энэтхэгийн ДНБ-ий бодит өсөлт энэ онд 7.3 хувиас 7.5 хувь хүртэл нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна.
Энэтхэгийн эдийн засгийн нээлттэй бодлого 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн бөгөөд үйлдвэрлэлийн зохицуулалт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тавих хяналтыг бууруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байдаг.
"Эдгээр арга хэмжээ нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгахад тусалсан" гэж тус улсын Эдийн засгийн яам мэдэгджээ.
Энэтхэгийн үйлчилгээний салбар бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй салбар бөгөөд эдийн засгийн 60 хувь, хөдөлмөр эрхлэлтийн 28 хувийг эзэлж байна.