Ши Жиньпинийг коронавирусийн талаар юу ч мэдэхгүй гэж шүүмжилсэн хуульчийг баривчилжээ
Хятад улсын эрх баригчид Ерөнхийлөгч Ши Жиньпинийг коронавирусийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй хэмээн шүүмжилсэн нэрт идэвхтэн, хуульч эрдэмтдийг саатуулжээ.
Түүний дотор хууль зүйн багш асан, Шинэ Иргэний хөдөлгөөний нийгмийн үүсгэн байгуулагч Шу Жихёныг өнгөрсөн бямба гаригийн орой Гуанжоу хотод нэгэн өмгөөлөгчийн гэрт хоргодох үеэр цагдаагийнхан авч явсан талаар хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн байна.
Шу Жихёныг гэртээ орогнуулж байсан Ян Бин, түүний нөхөр, хүүг мөн “гэмт хэрэгтнүүдийг нуусан” хэмээн буруутган баривчилсан ч азаар 24 цагийн дараа суллажээ.
Гуанжоу дахь Шилуо хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчооноос энэ хэргийн талаар тайлбар өгөх хүсэлт тавьсанд татгалзсан байна.
Шу Жихён 2-р сарын эхээр Хятад улсын ерөнхийлөгчийг Ши Жиньпин Коронавирусын хямрал, Хонконгийн ардчиллыг дэмжигч эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарж чадаагүй учраас Хятадыг удирдах чадваргүй болсон гэж утгатай нийтлэл бичсэнээс болоод ийнхүү баривчлагдсан аж.
"Та үнэнийг нуун дарагдуулснаас болоод бид бүгд гамшигт өртөөд байна. Тэгээд ч та хямралын үед улс орноо удирдах чадваргүй, энэ өвчний талаар юу ч мэдэхгүй гэдгээ харууллаа. Ноён Ши Жиньпин, огцор." гэж Шу нийтлэлдээ дурдсан байна.
Үүнээс гадна Фүжиан мужийн зүүн өмнөд хэсэгт орших Шиамэнь хотын 20 гаруй эрх зүйч, идэвхтнийг баривчилсан байна. Тэдгээр хүмүүс удаа дараа коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээг шүүмжилсэн бөгөөд тэдэнд олон нийтийг төөрөгдүүлсэн хэмээх ял тулгаж байгаа юм.