Миний хүү хамгийн сайхан хүү. Даанч эхнэр нь…гэдэг мөхөс бодолд олон олон ээжүүд автдаг.
Эр хүний шантрах, ганцаардах,цуцах ядрах энэ бүхнийг нь хамтдаа туулж, зоригжуулж, түшиж явдаг хүн ЭХНЭР нь байдаг гэдгийг өөрөө хүний эхнэр байж, үзэж туулж, мэдэрсэн байдаг хэрнээ, ЗӨВ САЙХАН яваа хүүгээ харж бахархахдаа, гол тулгуур болсон хүний сайхан охиныг үгүйсгэн хүүгээ магтах ээжүүд ойлгогдохгүй юм.Би амьдралын хатуу хөтүүг туулж л яваа бүсгүй хүн болохоор хүүгийн минь АЗ ЖАРГАЛ болсон тэр хөөрхөн охиныг эрхэмлэн хайрлаж, нандигнан эрхлүүлэхэд ухаан минь дутах вий гэж имээдэг.
Хүүдээ би, ээж нь охиноо хичнээн их хайрладагийг чи мэднээ.Амьдралын энэ урт замд магад нэгэн өдөр үл ойлголцол гарахыг хэн ч үгүйсгэхгүй.Гэхдээ ээжийн хүү тэр цагт ЭХНЭРЭЭ л ямагт өмөөрч яваарай.Ээж нь чамд гомдоод хаа ч хүрэхгүй.Маргааш нь л мартана.Чи надаас унасан,миний тасархай….Өнөөдөр хоолгүй,яах вэ.Их ядарлаа амрахсан.Хэн нэгэнтэй маргалдлаа…ер юм бүхэнд хажууд чинь тулж түшиж, ижийгээс нь хойш ч хамт байх хүн миний хүүгийн эхнэр нь л байна.
Тэр хүнийг л хайрлаж,эрхэмлэж яв. Одоо ээжийн хүүгийн амьдрал энэ хүнтэй холбогдсон болохоор ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАДАГ шигээ л хайрла.
Баяр баясал,гуниг жаргал, бүхнийг хамтдаа туулж,хамтдаа эдлэж,хамтдаа амьдралаа илээх БЭР ОХИНЫГ минь л ХАЙРЛААРАЙ гэж захидаг даа.Хүний хүнийг хайрлаж өөрийн хүнийг хайрлуул гэдэг дээ.Бүх хадам ээжүүд ЖАРГАНА гэж танайд ирсэн, хүүгийн чинь насан туршийн ХАНЬ хүний бяцхан тэр охиныг л хайрла.
Наашаа харж инээж цаашаа харж уйлна гэдэг шиг хэрэггүй ховыг ар өврөөр нь ярьж бүү ТЭНЭГТ. Тэртээ тэргүй чихэнд нь эргээд л хүрнэ. Хүүг чинь хайрлахдаа,амьдралаа хайрлахдаа сонсоогүй мэт дотогш энэ бүхнийг залгидаг. Миний охин жаргалтай байг гэж сүсэглэн залбирдаг шигээ БЭРЭЭ хайрла. Тэр буян чинь өөрийн чинь охинд эргэж ирнэ...