Та 2020 онд өөртөө зорилго тавьсан уу? Ихэнх хүмүүс он солигдох агшинд тухайн оны зорилгоо тодорхойлдог. Эхний саруудад зорилго маань биелэх юм шиг, энэ жил л яг чадах юм шиг сэтгэлд багтаад байдаг. Гэтэл нэг л мэдэхэд 12 сар хонх жингэнүүлэн айлчлан ирэх нь тэр. 2019 онд хийгдсэн АНУ-ын сэтгэл судлалын судалгаагаар насанд хүрэгчдийн 50% нь шинэ жилээр зорилго тавьдаг ч тэдний 10 хүрэхгүй хувь нь л зорилгодоо хүрдэг гэнэ. Харин та өнгөрсөн жилийн зорилгодоо хүрсэн үү?
Миний хувьд өмнөх оны зорилгодоо хүрч чадаагүй учраас шалтгааныг нь хайж эхэллээ. Мэдээж маш олон зүйл нөлөөлсөн ч зорилгоо хэтэрхий томоор хараад байсан нь эхлэх итгэлийг минь үгүй хийж, чадахгүй гэсэн бодлыг төрүүлсэн юм шиг. Тиймээс энэ онд зорилгоо эхлээд цаасан дээр буулгалаа. Дараа нь олон жижиг зорилтуудад хувааж, алийг нь хэзээ хийхээ төлөвлөв. Ингэснээр аль сард ямар ажил хийх тодорхой болж зорилго маань хаана эхлээд, хаана дуусах нь тодорхойгүй алс холын зүйл биш хялбар, жижиг ажлууд болон хуваагдлаа.
Зорилгоо төлөвлөх явцад давхар санхүүгээ тооцоолох хэрэгтэй болов. Учир нь зарим зорилгууд мөнгөнөөс хамааралтай байдаг, мөн мөнгөнөөс болж бүтэлгүйтэж болдгийг бид бүгд мэднэ. Тиймээс цаг зав, санхүүгээ тооцоолоод ажлуудаа хуваарилах нь хамгийн зөв алхам санагдсан.
Ямартай ч жилийн 12 сар тус бүрт хийх ажлуудаа төлөвлөчихлөө. Бага байхаасаа л Туйлын туяа үзэхийг хүсдэг байсан тул энэ жил Швед улсаар аялангаа Туйлын туяа үзэх зорилго тавив. Аялах сайхан ч багагүй мөнгө ордог гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Гэхдээ зээлтэй дээрээс нь цалингаас цалингийн хооронд амьдардаг надад өндөр зарлага гаргах хэрэггүй ч юм шиг санагдаад эхэллээ. Нөгөө л нэг шантардаг, хойшлуулдаг зан минь дараа жил болго гэж хэлээд байх шиг. Дараа жил болгосон ч зардлаа одооноос цуглуулах хэрэгтэй. Ер нь энэ шинэ жилээр гадаадад он гаргангаа, зорилгоо бодит болгож болох юм байна. Тиймээс сар бүр цалингаасаа тогтмол мөнгө хадгалаад, аяллын зардлаа бүрдүүлэхээр шийдэв.
Тэгвэл мөнгөө аль банканд хуримтлуулах вэ? Судалж үзэхэд банкнуудын хугацаатай хадгаламжийн хүү 12.0%-14.4%-ийн хүүтэй байдаг юм байна. Харин миний зорилгод хамгийн тохирсон нь Голомт банкны Үндэсний хуримтлал. Энэ хуримтлал сар болгон тогтмол дүнгээр мөнгө хийсэн хүнд жилийн дараа 20%-ийн урамшуулал олгодог гэнэ. 20, 50, 100, 200, 300, 500 мянга гэсэн мөнгөн дүнгээс сонгоод сар бүр тэр дүнгээрээ хуримтлал хийдэг. Миний хувьд 200,000₮-ийг сонгоод цалингаасаа 2 хувааж хийхэд жилийн дараа 2,400,000₮ цуглуулж, банкнаас 253,000₮-ийн урамшуулал нэмэгдээд хүссэн аяллаа хийж болохоор байв. Ваав, үнэхээр итгэмээргүй юм. Өглөө уудаг кофе, өдөр гадуур иддэг хоол, орой таксиддаг мөнгөө хэмнэвэл тийм ч хэцүү биш юм байна шүү. Бас банк оролгүйгээр www.hurimtlal.mn-ээр хуримтлалаа нээлгэчихлээ. Ёстой амархан. Ингээд харсан чинь зорилго маань аль хэдийн биелчихсэн юм шиг л сэтгэл догдлоод байна.
Төлөвлөөгүй зорилго бол зүгээр л хүсэл юм. Та ямар ч гоё зорилготой байсан эхлээд жижиг зорилтуудад хувааж, түүнийгээ хэрхэн хийх төлөвлөгөө гаргаарай. Өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж бүү хойшлуулаарай. Мянган бээрийн аялал өнөөдөр таны хийх нэг алхмаас л эхэлнэ. Танд амжилт хүсье!
Нийтлэлч: Ц.Цолмон
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.