Осол гаргаж, хэргийн газраас зугтсан согтуу жолоочийг илрүүлэн шалгаж байна
Өчигдөр буюу энэ сарын 16-нд 03:00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд иргэн “Б” архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Toyota Mark-II” маркийн автомашиныг жолоодож зам тээврийн осол гаргаж, улмаар ослын газрыг хэргийн газраас зугтжээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөлөө.