ЭТТ ХК хувьцаа эзэмшигчдэдээ 96 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэр гаргажээ
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар энэ асуудлаар тун удахгүй мэдээлэл өгөх гэж байна. Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан энэ шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1–ний дотор хувьцаа эзэмшигчдээр хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу энэ онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгоно. Иймд иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.
Ногдол ашиг хуваарилах болсон тул ЭТТ ХК шинэ аппликэйшн бүтээжээ. Уг аппликэйшнийг татаж аван, иргэд хэчнээн хувьцаатайгаа шалгах, санал өгөх, мэдээ мэдээлэл хүлээн авах, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой юм байна.
Мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох хуртэл даваа гараг бүрийн 13.00 цагт тус компани хэвлэлийн хурал хийж, компанийн үйл ажиллагааны мэдээллийг өгөх юм байна. Иргэд мэдээллийг ЭТТ-г цахим хуудас, фэйсбүүкийн хуудас, 1072 фэйсбүүк хуудас болон 1800-1072 утаснаас буюу албан ёсны хуудаснаас авах хэрэгтэйг анхааруулав. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг ногдож байгаа аж.
Э.Сүрэн