Хуульч Л.Батжав: Би 2020 оны сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшинэ

2020-02-17, 11:43 Монголд 15,632 24
Хуульч Л.Батжав: Би 2020 оны сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшинэ

Энэ удаа бид “Ярилцах цаг”-ийнхаа хүндэт зочноор Хэнтий аймгийн уугуул, хуульч Лхамжавын Батжавыг урилаа. Гурван үеэрээ төрийн хар хүн гэгддэг түүний аавыг “Хуулийн хэлтсийн дарга Лхамжав” гэхээр Хэнтийнхэн андахгүй. Түүний хүү эрдэмтэн, доктор, профессор, хуульч Л.Батжав нь цэл залуу хорин хэдхэн насандаа хууль зүйн салбарын хамгийн залуу доктор, профессор болсон гэдэг. Мөн Монгол Улсын хоёр Ерөнхийлөгч, хоёр УИХ-ын даргын баг бүрэлдэхүүнд нь ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл хууль тогтоох байгууллагад хуульчаар ажиллаж байсан гээд түүний намтар түүх арвин.

-Бидний саналыг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Аав хүү профессоруудын тухай сайхан түүх сөхөн ярилцахдаа таатай байна. Гурван үеэрээ төрийн хар хүн, бичгийн хүн, хуульч байна гэдэг ховор сайхан тохиол байх. Өвөөг тань сумын дарга, бичгийн хүн байсан гэдэг юм билээ. Эцэг өвгөдийн уг удмаар тань яриагаа эхлүүлэх үү?

-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би чинь уг удмаараа Хан Хэнтий нутгийн унаган хүү шүү дээ. Манай өвөө /Аавын аав/ Батын Чойжинжав гэдэг хүн байлаа. Хан Хэнтий уулын аймгийн унаган хүн. 1886 онд Уулбаян, Баяндэлгэр, Түвшинширээ сумын зааг болох Бухын нуруу гэдэг газар төрсөн гэдэг юм.

Хожим нь буурал аавынхыг Түвшинширээ уулаас баруун урагш “Завгийн чулуу” гэдэг газар нутаглаж байхад анх сумын даргаар томилж, сумын тамга, бичиг хэрэг хадгалах хуучин модон шүүгээний хамт хүлээлгэн өгч байсан байдаг. Өвөө маань сумын даргаар 1928 оны сүүлч хүртэл ажиллаж байгаад мориноос унаж бэртсэн учир чөлөө авч оронд нь Жамцын Зоригт гэдэг хүн сумын даргаар ажиллаж байгаад 1929 оны 12-р сараас анхны дарга Батын Чойжинжав сумынхаа даргын ажлыг дахин үргэлжлүүлэн хийсэн түүхтэй юм билээ.

 

-Сумандаа анхны сургуулийн шавыг тавьсан багш хүн байсан гэл үү?

-Манай өвөө чинь бас их сонин түүхтэй. Тэр нь юу байсан бэ гэхээр тухайн үед ойр хавийн хүүхдүүдийг цуглуулж “Танхим” нэртэй түр сургууль байгуулж бичиг үсэгтэй хүмүүсийн тусламжтайгаар хүүхдүүдэд монгол бичиг зааж эхэлсэн нь сургууль байгуулах анхны эхлэл, суурь болсон байдаг.

Монгол бичигтэй, төвд, манж хэлтэй. Монгол бичгээр олон судар орчуулсан бөгөөд одоо ч нутгийн айлууд, хамаатнуудынд бичсэн судар нь байдаг юм. Энэ байдлаас харахад өвөө нь эрдэм номыг эрхэм болгосон, гэгээрсэн, боловсорсон номтой хүн байсан нь харагддаг юм аа.

 

-Аав тань бас Хан Хэнтий аймагт төрж өссөн байх. Аавын тань түүхээс хуваалцъя?

-Тэгэлгүй яахав. Аав маань 1928 онд Хан Хэнтий уулын аймгийн Баянмөнх хошууны Түвшинширээ сумын Түвшинширээ уулнаа Чойжинжавын хүү болон мэндэлсэн. Хүн л болсон хойно ажил амьдралын шаардлага гарна шүү дээ. Тиймээс Хэрлэн голоо өгсөн уруудан нүүдэллэж Дорнод, Хэнтий аймгуудын захиргаанд алба хашиж, амьдралынхаа ихэнх жилүүдийг өнгөрөөсөн юм.

Сумынхаа бага сургуулийг 1944 онд дүүргээд сургуульдаа багшлахаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, дунд нь 1947-1949 онд Баянтүмэн, Өндөрхааны цэргийн ангид хугацаат цэргийн албаа бага дарга цолтой хашиж, цэргээс халагдах жилдээ тушаал ахиж тус ангидаа бага дэслэгч цолтой улс төрийн ажилтнаар ажилласан байдаг. 1952 онд Баянтүмэн /одоогийн Дорнод аймаг/-д шилжин очиж тус аймгийн Үйлдвэр хоршооллын артельд туслах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор 1956 он хүртэл ажиллаж байтал аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн төлөвлөгчөөр томилж 1957 онд тус албаны орлогч даргаар дэвшүүлэн цэл залуу 30 насандаа Дорнод аймгийн төлөвлөгөөны комиссын даргын албан тушаалд томилогдсоноос хойш 22 жил нэг өрөөнд, нэг албан тушаал хашсан байдаг. Үүнийхээ дараа ажил амьдралын шаардлагаар Хэнтий аймагт шилжин ирж 1975-1979 онд тус аймгийн АДХГЗ-ны Аж ахуйн хэлтсийн дарга, Гэр бүл, нотариатын товчооны дарга, 1979-1985 онд аймгийн АДХГЗ-ны Хуулийн хэлтсийн даргаар ажилласан байдаг гэх мэтээр яриад байвал их олон сайхан түүхийг аав маань бүтээжээ. Сайн сайхан үйл бүтээж, зөв явсан өвөг дээдсээрээ бахархах шиг сайхан зүйл үгүй шүү дээ. 

1985 онд улсынхаа нийслэлд шилжиж ирээд Улсын нотариатын конторт нотариатчаар томилогдон 2 жил ажиллаад өндөр настны тэтгэвэрт гарсан даа. Гэлээ гэхдээ тэтгэврийн хүн гээд зүгээр суугаагүй ээ. Шүүх яамны саналаар Чулууны үйлдвэрт хуулийн зөвлөхийн албыг олон жил хашиж, зах зээл эхлэхэд хууль зүйн зөвлөгөө өгөх компани байгуулан ажиллаж байсан.

 

-Аавын тань хийж байсан ажил, хашиж байсан албан тушаалыг нь сонсохоор нэг хүнд ахадмаар олон мэргэжил эзэмшсэн хүн байжээ.

-Тухайн үедээ амжуулаад л хийгээд л явсан байдаг. 1960 онд аймгийн хэмжээний төлөвлөгөө, эдийн засгийн ачаалалтай албыг хашиж байхдаа Эдийн засгийн дээд сургуульд эдийн засгийн курс, 1968 онд оройгоор 10-р анги, Москва хотноо ЗХУ-ын Шүүх Яамны дэргэдэх удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтэд сарын хугацаагаар хууль зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн гээд бод доо. Эзэмшсэн мэргэжил, төгссөн сургууль нь ердөө л энэ.

Тэглээ гээд ажил унагаж, албан тушаал буураагүй явсан нь олон зүйл бодогдуулж, бас энэ нэр хүнд, алдар гавьяа, хайр хүндэтгэлийг нь зөв авч явж, даах л юмсан гэж бодогддог юм байна шүү дээ. Бүхэл бүтэн аймгийн одоо, ирээдүйн хөгжил дэвшил, ард олны амьдрал ахуйтай хамгийн их хамааралтай, хамгийн их хариуцлагатай албан тушаалыг 20 гаруй жил хашиж, нэг бүү хэл нэлээд хэдэн дээд сургууль төгссөн хүний хэмжээнд ажиллаж ирснээс үзэхэд оюуны ямар их чадавхтай, удирдан зохион байгуулах авъяастай, хийж бүтээх ямар их идэвх санаачлагатай хүн байсан нь тодорхой харагддаг.  

Тэтгэвэрт гарсан ч зүээр суулгүй өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө өгөх компани байгуулж нөгөө компаниа “Лхамжавын Батжав” хэмээн нэрлээд өөрөө захирлаар нь ажиллаж байхав. Бурхны оронд залартлаа ажилласан юм даа аав минь.

-Таны эрдэмтэн, доктор, профессор, өмгөөлөгч, хуульч гэх мэт тодотголоор нь “Хуулийн салбарын манлайлагч” гэж салбарынхан тань ярих юм билээ. Улс эх орондоо хөдөлмөр зүтгэлээ зориулсан аав хүү хоёрт хувь заяаны давхцал гэмээр алдар гавьяа, ажил, үйл тохиосныг анзаарлаа. Аав тань таныг бас залж залуурдаж байсан байх?

-Ер нь ижий аавын сэтгэл, ерөөл гэдэг зүйл маш хүчтэй энерги байдаг гэж би хувьдаа боддог. Өвөөгийн маань замнасан амьдрал, аав ижийн маань хайр халамж, сургаал магтаал, зөвлөгөө гээд бүхий л үг үйлдэл нь тэр чигээрээ амьдралын их сургууль болсон. Би өвөө, аавынхаа нэгэн адил Хан Хэнтий нутаг Өндөрхаан хотдоо төрж өссөнөөрөө бахархдаг. Аав бид хоёрын тухайд төстэй зүйл олон бий. Аав маань цэрэгт мордож, цэргээсээ офицер болж улс төрийн ажил хийж байсан бол би мөн л цэргийн сургууль сонгон сонсогч болж сургуулиа төгсөн офицер болж, Хилийн цэргийн дээд сургуульд багшилсан. Аав нь мөн ажил амьдралын гараагаа ардын үр хүүхдүүдийг сургах үйлсээр эхлэн багш хэмээх хүндэт алдрыг хүртсэн төдийгүй Хэнтий аймагт Хуулийн хэлтсийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан. Миний хувьд төрийн яамны хуулийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Мөн л хувь заяаны давхцал юм болов уу гэж боддог. Аав минь намайг бага байхаас л эрдмийн мөр хөөх ёстой гэж хэлдэг байсан.

Тэгээд би аавынхаа сургаалийг нь сонсож, хүслийг биелүүлж, номын мөр хөөж, эрх зүйч мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх их үйлст хүчин зүтгэж, 30 гаруй ном, сурах бичиг бичиж, 80 гаруй өгүүлэл бичиж, дотоод, гададын сэтгүүлд нийтлүүлж, 80 гаруй магистрын удирдаж, хэд хэдэн хууль зүйн зүйн доктор төрүүллээ. Өнөөдрийг хүртэл эрдэм, шинжилгээний ажлаа орхилгүй хийж, шавь төрүүлж явна даа.   

 

-Та хоёр Ерөнхийлөгч, хоёр УИХ-ын даргын баг бүрэлдэхүүнд, төрийн яаманд ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл хууль санаачлах эрх бүхий 3 субьектын хуулийн хэлтэст хуульчаар ажиллаж байсан. Ажилласан байдал тань анхаарал татаж байна шүү. Та тодорхой танилцуулаач?

Би 1997 оноос 2006 он хүртэл Хилийн Цэргийн Дээд Сургуульд Эрх зүйн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч, Ерөнхий суурь эрдэм, хуулийн факультет ийн дарга, 2006-2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хууль зүйн бодлого хариуцсан ахлах референт, албаны дарга, 2010-2011 онд Монгол Улсын УИХ-ын тамгын газарт референт, 2011-2013 онд БОАЖЯ-ны Хууль зүйн хэлтсийн дарга, Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга, 2013-2016 онд Монгол Улсын УИХ-ын Тамгын газарт Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн орлогч дарга, 2016 оноос Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаад 2017 онд өмгөөллийн “Бест Лав Консалтинг” ХХН байгуулан захирлаар нь ажиллаж байна.

 

-Хэнтийн улстөрд их хүчтэй нөлөөлж байх шиг байна. Рейтингийн судалгаагаар дээгүүр гарч ирсэн тухай хүмүүс ярьж байна. Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших нь гэж нэг хэсэг яригдсан. Одоо 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

-Хэнтий нутгаас хуульч хүн хууль тогтоох байгууллагад хэрэгтэй байна. Нутгаасаа нөхөн сонгуульд дэвшээч гэсэн саналыг 2017 оноос найз, нөхөд, нутгийн түмэн надад ирүүлсэн. Тиймээс 2017, 2018 онд товлогдсон нөхөн сонгуульд орохоор бэлдэж, штабаа байгуулсан ч хойшлогдсон. Нөхөн сонгууль ямар шалтгаанаар хойшилсныг та бүхэн мэдэж байгаа байх.

Бие дааж нэр дэвшихээр дэмжигчдийн гарын гарын үсэг цуглуулахад эхний 1 өдөрт л гэхэд 3200 хүн гарын үсэг зурсан гэхээр нутгийнхан маань үнэхээр сайхан халуун дотноор хүлээж авч дэмжиж байсан. Энэ ярилцлагаар намайг дэмжиж ирсэн нутгийн түмэндээ баярлалаа гэж хэлье. 2020 оны сонгуульд Хэнтий аймгаасаа нэр дэвшинэ.  

 

-Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, 4 сонгогдсон Бат-Эрдэнэ гэх мэт олон хүчтэй өрсөлдөгчид байгаа гэж бодож байна? Та ялна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Би 2017 оноос хойш 4 дэх жилдээ орон нутгаар явж байна. Олон ч мянган сонгогчидтой уулзлаа. Манай дарга нар чинь сонгогдчихоод очихоо больчихдог юм байна. Очихоороо нэг их хүн үнссэн, тууз хайчилсан дүртэй л очдог юм байна. Нөхөн сонгууль товлохоор сонгууль явагдах тэр сумыг л хөгжүүлэх форум зохион байгуулж хуралдаад л, сонгууль нь хойшлогдохоор форумаар ярьсан зүйлээ мартаад л. Ард түмэн юмыг эргэцүүлэн боддог болсон. Дарга, сайдууд сонгуульд орсон түүхийг судлаад үзэхэд Ерөнхий сайд байхдаа Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нар сонгуульд ороод л унасан. Ерөнхий сайдаасаа буугаад 6 сар болоогүй байхдаа Н.Алтанхуяг төрсөн нутагтаа очоод унасан. Ерөнхий сайд байсан М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нар сонгуульд ороод унасан. Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, З.Энхболд нар УИХ-ын дарга байхдаа сонгуульд ороод л унасан байдаг юм байна лээ. Дарга, сайдаас айдаг, эсвэл тал засаж санал өгдөг асуудал өнөөдөр байхгүй байхаа. Хэн юу ярьж хэдэн удаа сонгогдсон, хэн хэн юу хийсэн, хэн юу хийх чадвартай гэдгийг л харах байх.     

 

-УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль тогтоодог байгууллагад хуульч, өмгөөлөгч хүн баймаар санагддаг юм. Таныг хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн хуульч, өмгөөлөгч гэдгээр нь би хувьдаа олзуурхаж сууна. Гэр бүлээрээ хуульч, дээрээс нь хуульч шавь нар гээд л... Та хэдэн жил хуулийн салбарт ажиллаж байна?

-Баярлалаа. Аав маань хууль зүйн салбарт ажиллаж байсан бол ээж минь Хууль цаазын дунд сургуулийг дүүргэж, аймгийн прокурорын газар туслах прокуророор хуульчийн ажлын гараагаа эхэлж байсан юм. Түүнээс хойш түүний эгч, дүү, эгчийн хүүхдүүд, эхнэр, эхнэрийн дүү гээд олон хүмүүс эрх зүйч мэргэжлийг эзэмшин УИХ-ын тамгын газар, цагдаа, тагнуул, шүүх, прокурор, өмгөөлөх байгууллагад ажиллаж байна. Би хууль зүйн салбарт 20 гаруй жил ажиллалаа. Мөн хэд хэдэн их, дээд сургуульд багшилж, нийт 10000 гаруй шавьтай болжээ. Бас шүүгч, прокурор, өмгөөлөгчдөд хичээл зааж байна гээд яривал эргэн тойрон бүгд л хуульч байна.

 

-Ясны хуульч хүн Хэнтий аймгаас анх удаа нэр дэвших нь ээ. Өмнө нь сонгогдож байсан Ганболд, Арвин, Хүрэлсүх, Н.Ганбямба, Б.Гарамгайбаатар, Б.Бат-Эрдэнэ аварга, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга гээд л...

-Чамайг хэлэхээр бодсон чинь нээрээ хуульч хүн дэвшиж байгаагүй юм байна шүү. Гэхдээ боловсролтой, улсөрийн соёлтой, цэгц шударга, бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг эх орончид манай аймгаас төрөн гарсан гэж боддог.

 

-Та сүүлийн үед хүмүүнлэгийн ажилд анхаарал хандуулаад байна уу. Олон жил өвчтэй байсан хүмүүсийг зовлонгоос нь салгаад л, хагалгааны зардлыг нь 100 хувь шийдүүлээд л ...?

-Бусдын мөрөөдлийг биелүүлдэг нэвтрүүлгийн багийнхан санал тавихад би хүлээж авсан. Өөрөөр хэлбэл зөвлөхөөр нь ажиллаж байна. Өвдсөн, ядарсан хүнд туслах нь нийгмийн хариуцлага бас хүн чанар. Цаашид ч боломжтой бүхий л зүйлээр тусалж, харилцаагаа улам өргөжүүлж, хамтран ажиллах болно.

 

Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Сэтгүүлч У.Ихбаяр

19
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419