"Diamond Princess" аяллын онгоцонд зорчиж явсан АНУ-ийн 44 иргэн коронавирусээр өвчилжээ
Японы Иокогама хотын усан зогсоол дээр хөл хорионд орсон "Diamond Princess" аяллын хөлөг онгоцон дээрх АНУ-ийн 44 иргэн шинэ төрлийн коронавирүсээр (2019-nCoV) өвчилсөн талаар "The Washington Post" сонины ням өдрийн дугаарт АНУ-ийн халдварт өвчин вирус судлалын институтын захирал Энтони Фаучи мэдээллээ. Фаучи нь ерөнхийлөгч Дональд Трампийн захирамжаар байгуулагдсан халдварт өвчинтэй тэмцэх тусгай багийн гишүүн юм.
“АНУ-ийн 44 иргэн тус хөлөг онгоцоор зорчиж явсан ба хөлгийн тавцан дээр нийт 400 гаруй америкчууд байсан” гэж тэрбээр мэдээлсэн байна.
АНУ иргэдээ тус хөлөг онгоцноос иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлжээ.
Тус хөлөг онгоц нь Иокогамагийн эргээс 1 сарын 20-нд хөдөлж 2 сарын 3-нд эх газарт ирсэн ба зөрчигчдийн дунд коронавирүсээр өвчилсөн БНХАУ-ийн нэг иргэн байсан бөгөөд тэрээр 1 сарын 25-нд Хонконгод буусан гэж мэдээлжээ. Японы засгийн газар тус хөлөг онгоц дахь бүх зорчигчдийг эмнэлгийн бүрэн шинжилгээ оношилгоонд оруулж дуустал Иокогама хотын зогсоолоос хөдөлгөхгүй байх шийдвэр гаргажээ.
Хөлгийн тавцан дээр ойролцоогоор хөлгийн багийн гишүүд болон дэлхийн 50 гаруй улсын иргэн нийлсэн 3700 зорчигч зорчиж байна. Одоогийн байдлаар "Diamond Princess" хөлөг дээрх нийт зөрчигчдийн 355 нь тус халдвараар халдварласан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.