ОХУ-ын ерөнхийлөгч Путин нь өөрийг нь ерөнхийлөгч байх үед ижил хүйст гэр бүл гэж зүйлийг зөвшөөрөхгүй, “зөвхөн аав, ээж гэсэн хүмүүс л байх болно” гэж мэдэгдсэн байна.
“Харин нэгдүгээр аав ээж, хоёрдугаар аав ээжийн тухайд бол би өмнө нь ч хэлж байсан, одоо ч дахин давтахад, намайг ерөнхийлөгч байх үед манай улсад нэгдүгээр, хоёрдугаар аав ээж гэж байхгүй зөвхөн аав ээж гэдэг л хүмүүс байх болно” гэж ОХУ-ын үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ажлын хэсэгтэй уулзах үедээ ерөнхийлөгч хэлжээ.
Оросын төрийн тэргүүн нь хуримлах гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн холбоо гэж ойлгох нь зөв гэж үздэг, ер нь гэл бүл гэдэг ойлголтод тун болгоомжтой хандах хэрэгтэй гэж анхааруулсан байна.
Дээрх уулзалтын үеэр депутат Ольга Баталина нь гэр бүл гэж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн холбоо гэж оруулъя гэсэн санал гаргахад Путин үүнийг эсэргүүцэн –“ Тантай санал нийлэхгүй байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн холбоог гэр бүл гэх гэж байгаа бол хэн нэг нь үгүй болсон тийм гэр бүлийг юу гэж хэлэх вэ? Хурим хийх нэг хэрэг , харин бүхэл бүтэн гэр бүл гэдэг арай өөр ойлголт” гэж тэр хэлсэн байна.