Таксины жолооч 24 настай эмэгтэйг хүчирхийлжээ
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө /2020.02.15 -16/ таксины жолооч нь 24 настай эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарчээ.
“Баатархайрханы гудамжинд таксины жолоочид хүчиндүүлсэн” гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн шалгахад, 24 настай О-г үл таних таксины жолооч хүчирхийлж, хэргийн газраас зугтсан байжээ.
Цагдаагийн ажилтнууд хэргийн газрыг баримтжуулж, мөрдөн шалгах ажлыг явуулж байна. Хүчингийн хэрэг үйлдсэн таксины жолоочийг эрэн сурвалжилж эхэлжээ.