Хичээлээ хийгээгүй гэх шалтгаанаар аав нь ТӨРСӨН ХҮҮГЭЭ хөнөөжээ
Нийслэлийн Баянголд дүүрэгт өчигдөр /2020.02.16/ төрсөн хүүгээ зодож, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Баянгол дүүргийн иргэн 45 настай эрэгтэй Б нь өөрийн төрсөн хүү 10 настай Е-г “Хичээлээ хийсэнгүй” гэх шалтгаанаар зодож, амийг нь бүрэлгэсэн байна.
Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийн газар үзлэг хийж, хүний амь бүрэлгэсэн Б-г саатуулан шалгаж байна.