Ц.Элбэгдорж: Намайг хайх хэрэггүй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг энэ сарын 3-нд гаргасан гэж АТГ-аас мэдээлсэн. Тэгвэл Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.
“Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ” гэсэн байна.