УИХ-ын гишүүн, АН-ын дарга Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар тооцон шалгах санал АТГ-гаас гаргажээ.
С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа билээ.
Ингэснээр АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас хоёр дахь удаагаа Нийслэлийн прокурорын газарт гаргаж байна.
Энэ оны нэгдүгээр сард эхний саналаа прокурорт хүргүүлсэн ч зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзэн буцаасан байдаг.