АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин 150 ширхэг пуужин тээвэрлэж байсан Ираны хөлөг онгоцыг саатуулжээ
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Ираны 150 пуужин тээсэн хөлөг онгоцыг илрүүлсэн гэж Америкийн батлан хамгаалах яам пүрэв гаригт мэдэгдэв.
"USS Normandy" байлдааны хөлөг онгоц Ням гарагт Арабын тэнгист хөвж байсан Ираны цэргийн онгоцыг шалгах үед дээрх пуужингууд илэрсэн аж. Дээрх пуужингуудыг тус хөлөг онгоц Йемен рүү зөөвөрлөж байжээ.
Йемений иргэний дайнд төв засгийн газраа эсэргүүцэн байлдаж буй Хутийн босогчдыг Иран улс олон жилийн турш зэвсгээр хангаж байгаа гэж АНУ буруутгасаар ирсэн юм.
"Хөлөг онгоц дээр Оросын "Корнет ATGM"-ийг хуулбарлан Иранчууд үйлдвэрлэсэн танк эсэргүүцэгч пуужин ‘Dehlavieh’ 150 ширхэг байсныг хураан авсан." гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын тэнгисийн хүчний төв командлал "Норманд" дээрх пуужингуудыг жижиг хэмжээний завиар тээвэрлэн Саудын Араб дахь баазад хүргэж болсон байна.