Энэ ням гарагт НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан тодорно
НӨАТ-ын урамшууллын 2020 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 16-нд буюу Ням гарагийн 19:15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иймд иргэн та өнгөрсөн сарын 1-нээс 31-ний өдөр /2020.01:31/ хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр, НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан 30 сая төгрөгийн азтан болох боломжтой.