АНУ-ын сенат Дональд Трампын Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг хязгаарлав
АНУ болон Ираны харилцаа илүү хурцадмал байдалд шилжиж байгаа учраас Америкийн сенат Ерөнхийлөгч Дональд Трампын Ирантай дайн зарлах эрхийг хязгаарлах тогтоол баталжээ.
Ингэснээр Трамп Конгрессын зөвшөөрөлгүйгээр ямар нэг цэргийн ажиллагаа явуулах эрхгүй болж байгаа юм. Гэхдээ энэхүү тогтоолд Трамп хориг тавих нь ойлгомжтой байна.
Өнгөрсөн 1-р сард Ираны генерал Касим Солейманийг дронын дайралтаар устгаснаас хойш Иран болон АНУ-ын хооронд томоохон хагаралдаан үүсээд байгаа билээ. Иран үүний хариуд Ойрх дорнод дахь АНУ-ын хэд хэдэн цэргийн баазад пуужингийн цохилт өгсний дараа тус 2 орны хооронд дайн гарах магадлал өндөр болж байсан билээ.
Харин АНУ-ын Конгресс Ирантай зэвсэгт мөргөлдөөн хийхээс сэргийлэхийн тулд ерөнхийлөгч Дональд Трампын дайн зарлах эрх мэдлийг хумих хуулийн төслийг боловсруулан юм.
Энэхүү тогтоолын дагуу Трамп Конгресс хэлэлцэж зөвшөөрөл авсны дараа л аливаа цэргийн ажиллагаа явуулах эрхтэй болох юм.