АНУ цаашид Хятад, Энэтхэгийг "Хөгжиж буй" биш "Хөгжингүй орон" гэж үзэн худалдаа хийдэг болно
Трампын засаг захиргаа Хятад, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг хорь орнуудын "Хөгжиж буй орон" гэдэг статусыг "Хөгжингүй орон" болгож өөрчлөх болсноо мэдэгджээ.
АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн мэдэгдэлд дурдсанаар хэд хэдэн улс орнууд АНУ-тай худалдаа хийхдээ "Хөгжиж буй орон" гэдэг статусаа ашиглан худалдааны тэнцлийг өөрсдөдөө илүү ашигтайгаар эргүүлдэг ажээ.
Учир нь дэлхийн Худалдааны байгууллагын дүрмийн дагуу АНУ гэх мэт хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудтай худалдаа хийх дээ тэдгээрийн эдийн засгийг дэмжих үүднээс технологийн нууцаасаа хуваалцах, экспортын татварыг бууруулах гэх мэт давуу тал олгох ёстой байдаг аж.
АНУ хамгийн сүүлд 1998 онд худалдаа хийдэг орнууддаа үнэлгээ өгч байсан бөгөөд тэрхүү үнэлгээ "одоо хоцрогдсон" тул тус орнуудын үнэлгээг шинэчлэх шийдвэрийг гаргах шаардлагатай гэж Цагаан ордон мэдэгдэв.
Тиймээс тэдгээр орнууд АНУ-ын эдийн засагт хохирол учруулж байгаа эсэхийг нягталж үзсэний үр дүнд худалдаа хийдэг хөгжиж буй орнуудын дотоод жагсаалтыг багасгасан байна.
Одооноос эхлээд Албани, Аргентин, Армен, Бразил, Болгар, Хятад, Колумб, Коста Рика, Гүрж, Хонконг, Энэтхэг, Индонез, Казахстан, Киргиз, Малайз, Молдав, Монтенегро, Хойд Македон, Румын, Сингапур, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Тайланд, Украин, Вьетнам гэсэн орнууд "Хөгжингүй орон" гэдэг статустайгаар АНУ-тай худалдаа хийх юм.
Эдийн засагчид сүүлийн 20 жилийн турш баримталж ирсэн бодлогыг өөрчилснөөр томоохон экспортлогч орнуудын эдийн засаг томоохон эрсдэлд орж магадгүйг анхааруулсан байна.