Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд
Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан хайртдаа зориулах хамгийн сайхан үгтэй монгол дуунуудыг хүргэж байна. Дуу хөгжим, эгшиг аялгуу зүрхнээс гарч өөр нэгэн зүрхэнд хүрдэг тул хайрыг амталсан хэн бүхэн эдгээр дууны үгсийг хайртай хүнтэйгээ байх дурсамжаараа амилуулан сонсох биз ээ.
1 NMN - Amarhan prod.by Temuulenvav
Энэхүү дууны хамгийн сайхан санаа нь жаргалтай байх нь~ амархан байхыг хэлнэ гэсэн санаа юм. Магадгүй зарим хүмүүс хайртай хүнээрээ хайрлуулахын тулд өөрөөсөө өөр хүн болох гэж хичээж, төгс төгөлдөр мэт жүжиглэн, өөрийнхөөрөө байж чадахгүй биеэ барьж, тухгүй байх нь бий. Харин ямар ч хичээх, дүр эсгэх шаардлагагүйгээр яг л өөрийнхөөрөө байхад нөгөө хүн тань таныг хүлээн авч байвал та хоёрын харилцаа амархан бөгөөд жаргалтай байх нь.
Бид хэтэрхий амархан жаргалтай байна
Нэг ч хэцүү зүйл алга надад чамтай байхад...
Би юу ч санахгүй байна өмнө нь ямар байснаа...
2 Хайрын клуб МУСК (2016) Киноны дуу - OST | www.kinosan.mn
Ухаантай эр хүн дэлхийн хамгийн сайхан эмэгтэйг бус өөрийнх нь амьдралыг хамгийн сайхан болгож чадах эмэгтэйг хайрладаг гэдэг. Тиймээс таныг жаргалтай болгодог, тантай хамгийн сайн тохирдог хүнээ олсон бол царай зүс төдийхөнд хууртаж, илүү сайхныг хайх шаардлагагүй билээ.
Чамаас илүү сайхныг хорвоогоос эрэхгүй (хайхгүй)
Чамин тансаг өнгөөр зүрхээ хуурахгүй
Чамтайгаа л байхад сэтгэл минь дүүрэн байна
Чин үнэн сэтгэлдээ би чамайгаа сонгосон...
3 OUTLAW - Санахын нэр / Sanahiin ner / (Official MV)
Энэ дууны дараах мөртүүдэд тайлбар хэрэггүй биз ээ.
Авахдаа биш өгөхдөө энэ хайр аз жаргалтай
Харамлахдаа биш хайрлахдаа утга нь орших учиртай...
Чин үнэнч хайрын цаана хууралт гэж байдаггүй
Чи үүнийг мэдрээгүй бол жинхэнэ хайртай учраагүй...
4 NMN - Tuund heleech ugtei
Эмэгтэй хүн, тэр дундаа гэргий хүнийг хамгийн сайн илэрхийлсэн дуу гээд дүгнэчихвэл нэг их буруудахгүй биз.
Түүний дотор ургаж байдаг цөлийн дундах бадамлянхуа
Түүний дотор аялгуу хөгжим бадаг лугаа
Яг л анх таарч байсан шигээ харж бай цаадах луугаа
Араас нь хараач, одоо хүртэл тэр залуугаараа...
5 Vandebo- Өнөөдрөөс хойш
Гэгээн хайрын баярын энэ өдөр сүй тавьж, хамтдаа амьдрахаар яарч, догдолж буй утга санаатай дуу хамгийн сайхан тохирох биз.
Гэрийг минь гийгүүлж миний зүрхэн тушаа гал цог болооч
Алдаатай, оноотой мөчид түшиж галзуу болгооч
Арван наймт шиг догдлов, энэ мөчөөс хойш
Танхилхан өсгөсөн аав, ээжээ миний хадам болгооч...
Өглөө бүр сэрээд дуртай хоолыг чинь гал тогоонд барья
Өөдөсхөн байсан зурагнуудаа хараад нэгнээ шоолъё
Үсэнд чинь хүрээд өрвийлгөж байгаад хамт зураг даръя
Үлдээх үр хүүхдээр гэр дүүрэн өнөр өтгөн болъё.
Мөн уншигч та өөрийнхөө хамгийн сайхан үгтэй, утга төгөлдөр гэж боддог дууныхаа нэрийг сэтгэгдэл хэсэгт үлдээж, бусадтай хуваалцаарай.
Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе.