Хойд Солонгос коронавирусийн хөл хориог зөрчсөн төрийн албан хаагчийг цаазаар авчээ
Хойд Солонгосын эрх баригчид коронавирусийн халдвар авсан төрийн албан хаагчийг цаазалсан тухай эх сурвалжууд мэдээллээ.
Тус улсын удирдагч Ким Жон Уны гаргасан дүрмийн дагуу тус улс Хятадаас буцаж ирсэн иргэдээ хорио цээрийн дэглэмд оруулж байжээ.
Гэтэл хорионд байсан нэгэн төрийн албан хаагч нийтийн халуун усны газар орж харагдсан тул түүнийг цаазаар авсан байна. Түүнийг буудан хороосон талаар тус улсын албан ёсны бүртгэлд тэмдэглэсэн тухай хэд хэдэн мэдээллийн агентлаг уламжилжээ.
Хойд Солонгосоос Хятад улсад зорьж ирсэн хүмүүсийг сүүлийн 30 хоногийн турш хөл хорионд байлгаж байгаа аж.
Түүнчлэн Хойд Солонгос 1-р сарын сүүлчээр гадаад болон дотоодын дипломат төлөөлөгчдийг эх орондоо нэвтрэхийг хориглосон байна.
Пхеньян дахь Оросын элчин сайдын яам Фэйсбүүк хуудсандаа "Хойд Солонгост байгаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөгчийн газрын ажилтнууд 2020 оны 3-р сарын 1 хүртэл энэ улсаас гарах эрхгүй болсон." гэж бичжээ.
Коронавирус өнгөрсөн оны сүүлээр Ухань хотод тархаж эхэлснээс хойш дэлхий даяар 60 мянган хүн халдвар авснаас 1350 гаруй хүн нас бараад байгаа юм.