Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад улсын иргэн болох хүсэлт гаргасан гэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад гадаадад оргон зугтсан Ч.Сайханбилэг гадаад улсын иргэн болох хүсэлт гаргаж, хуулийн фирмд хандсан талаар намын нөхөр З.Энхболд нь мэдээлэв.
АН засгийн эрх барьсан 2012-2016 онд олон ноцтой гэрээ хэлэлцээ хийгдсэн байдаг. Ч.Сайханбилэг ерөнхий сайд байхдаа Рио Тинтотой "Дубайн гэрээ", хятадуудтай "Багануурын ДЦС-ын концессын гэрээ" хийж, Монгол улсыг маш хүнд байдалд оруулсан юм.