Тайваньчууд Коронавирусийг албан ёсны нэршлээр нь бус "Уханий вирус" гэж нэрлэхээр болжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Ухань коронавирусийн албан ёсны нэрийг "COVID-19" болгон өөрчилсний дараа Тайванийн эрх баригчид Лхагва гаригт (2-р сарын 12) Хятадын Ухань хотын нэрээр тус өвчнийг үргэлжлүүлэн нэрлэх болсноо мэдэгдэв.
Олон нийтэд ойлгомжтой байлгах үүднээс ингэж байгаа гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.
Тайванийн халдварт өвчинтэй тэмцэх төв (SESS) нь ДЭМБ олонд танигдсан нэршлийг өөрчилснөөр олон нийтийг төөрөлдүүлж болно гэж үзсэний хүчинд ийм шийдвэр гаргасан аж. Тиймээс, хэлэлцүүлгийн дараа хэдийнээ танил болсон "Уханий вирус" нэрийг үргэлжлүүлэн ашиглах болсон байна.
ДЭМБ өмнө нь удаа дараа халдварт өвчин гарсан бүс нутгаар тухайн өвчнийг нэрлэж байсан нь нэлээдгүй шүүмжлэлд өртсөн учраас ийм шийдвэр гаргасан аж. Тухайлбал Германы "Улаан бурхан", Ойрх Дорнодын "MERS", Африкийн "Эбола вирус" зэрэг нэршлүүд нь тухайн бүс нутагт амьдардаг хүмүүсээс их хэмжээний шүүмжлэл дагуулж байсан юм.
Мөн Хонконгийн эмч нар иргэдэд чиглэсэн аливаа нэршил нь ойлгомжтой байх шаардлагатай учраас олонд дасал болсон зүйлийг шууд өөрчлөх нь төөрөгдөл үүсгэнэ гэж мэдэгдсэн юм.