Холбооны мөрдөх товчоо Харвард болон Йелийн их сургуулийг авилгын хэргээр шалгаж эхэлжээ
АНУ-ын боловсролын яам Харвард болон Йелийн их сургуулиудад шалгалт хийж эхэлжээ. Дээрх их сургуулиуд нь Хятад, Саудын Араб зэрэг улс орнуудаас дор хаяж 6.5 тэрбум долларын хууль бус санхүүжилт авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.
АНУ-ын их дээд сургуулиуд гаднын байгууллагуудаас татвар төлөлгүй их хэмжээний хууль бус санхүүжилт нууцаар авдаг гэсэн хардлага хэдэн арван жилийн өмнөөс байсаар ирсэн билээ. Тэгвэл холбооны мөрдөх товчоо болон боловсролын яам хамтран анх удаа хамгийн томд тооцогддог 2 их сургуульд албан ёсны мөрдлөг эхлүүлж байгаа нь энэ юм.
Энэ талаар Харвард болон Йелийн төлөөлөгч нар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Боловсролын яам АНУ-ын дээд боловсролын байгууллагуудыг "Оюутнуудад боловсрол олгох гэсэн ганцхан чин зорилгыг өмнөө тавих ёстой атлаа олон тэрбум долларын хөрөнгөтэй, үндэстэн дамнасан ашгийн төлөө ажилладаг байгууллагууд болон хувирсан" гэж тодорхойлжээ.
Холбогдох албаны хүмүүс дээрх сургуулиудыг "АНУ-тай дайсагнасан харилцаатай байдаг орнуудын засгийн газар, компаниудаас их хэмжээний мөнгө авч хариуд нь тэдгээрийн суртал ухуулгын зэвсгийн үүргийг гүйцэтгэх болсон" хэмээн буруутгаж байгаа аж.
Нэмж дурдахад гадаадын хөрөнгө оруулалт авдаг сургуулиуд нь дэлхийд хамгийн их чинээлэгт тооцогддог хэдий ч оюутнуудын сургалтын төлбөрийг бууруулах нь битгий хэл улам нэмэх бодлого баримталдаг гэнэ.