“Tesla” компани 15 мянган машинаа зах зээлээс эргүүлэн татна
Цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг “Tesla” компани АНУ болон Канадын зах зээлээс нийт 15 мянган ширхэг “Tesla X” загварын жийп машиныг эргүүлэн татахаар болжээ.
Учир нь тус загварын жийпний цахилгаан жолоодлогын хяналтын систем алдаатай болох нь илэрсэн байна. Тиймээс тус компанийн удирдлага осол гарахаас сэргийлэн ийнхүү эргүүлэн татаж эхэлжээ.
Канадын зам тээврийн яамны төлөөлөгч "Tesla X” загварыг угсрахад хэрэглэсэн хөнгөн цагаан боолт эдэлгээний явцад амархан эвдэрдэг болохыг бид тогтоосон. Мөн цахилгаан жолоодлогын систем алдагдах эрсдэлтэй байгаа." гэж мэдэгдсэн байна.
“Tesla” компани одоо бэхэлгээний боолт болон жолооны удирдлагын системийг бүрэн солино гэж тус компанийн худалдааны төлөөлөгч хэлжээ.