Хятадын тусгай албаныхан авилга авсан 5.4 мянган албан тушаалтныг эх орондоо авч ирж чаджээ
Хятадын тусгай албаныхан хилийн чанадад нуугдахыг оролдсон 5.4 мянган албан тушаалтныг эх орондоо авч ирж чаджээ. Баривчилгаа тасралтгүй үргэлжилж байна.
Монголд бол луйварчдыг шүүх гадаад руу зориуд зугтаалгаж тэд оффшор дахь хулгай хийсэн мөнгө харьд үрж ядаж тив алгасч далайн эрэгт амарч, зугаалж казино тоглож байна!
Төсвийн мөнгө хулгайлсан, авлига, хээл хахууль авсан өндөр албан тушаалтан луйварчид ихэнхдээ мөнгөө аваад Их Британи, Канад, АНУ руу зугтдаг. Учир нь эдгээр улс зугтаж ирсэн хүмүүсийг буцааж олгодоггүй байна. Хятадын авлигачид, албан тушаалаа урвуулан ашигласан нөхөд ч энэ жишгээс зугтдаггүй аж.
Гэвч БНХАУ үүнтэй эвлэрэлгүй, 2014 оноос “Тэнгэрийн сүлжээ” хэмээх кампанит ажил явуулж эхэлжээ. Ингээд 5 жилийн дотор авлига, албан тушаалын хэрэгтэй 5000 хүнийг дэлхийн 90 орноос олж ирсэн байна. Ийнхүү Бээжин улсаасаа гарсан 12 гаруй тэрбум юань буюу олон тэрбум ам.долларыг эх орондоо эргүүлэн авч иржээ.
Монголд бол луйварчдыг шүүх гадаад руу зориуд зугтаалгаж тэд оффшор дахь хулгай хийсэн мөнгө харьд үрж ядаж тив алгасч далайн эрэгт амарч, зугаалж казино тоглож байна!