Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нэг өдрийн дотор 15 мянгаар нэмэгджээ
Коронавирусийн халдварын голомт болоод байгаа Хятадын Хубуй мужийн эрүүлийн мэндийн төв газар халдвар авсан хүмүүсийн оношлох, тоог бүртгэх арга барилаа өөрчилжээ.
Хубэй хотын эрүүл мэндийн комисс оношлогооны арга барилаа өөрчилснөөр илүү нарийвчилсан үр дүнд хүрнэ гэж мэдэгдсэн байна. Өмнө нь зөвхөн оношлуурын аргаар илэрсэн хүмүүсийг бүртгэдэг байсан бол одооноос эхлэн эмнэлзүйн аргаар илэрсэн хүмүүсийг бүртгэх болжээ. Үүнээс болоод халдвар авсан нь илэрсэн иргэдийн тоо огцом илэрсэн байна.
Ингэснээр нэг өдрийн дотор тус бүс нутагт шинээр халдвар авсан иргэдийн тоо 15 мянгад хүрч өмнөх өдрөөс бараг 10 дахин нэмэгдсэн байна. Дээрээс нь нэг өдрийн дотор 242 хүн нас барсан нь өмнөх өдрөөс даруй 3 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Ингэснээр Хубэй мужийн нийт халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар 48,206, нийт нас барсан хүний тоо 1,310 болж нэмэгдсэн байна.
Өнөөдрийн тоон мэдээллийн дараа дэлхий даяар коронавирусийн халдвартай нь тогтоогдсон 60,062 хүн, нас барсан 1,368 хүн байгаа бол эдгэрсэн 5,680 хүн байна.