Алдарт алиалагч Латиф агсны хүү жүжигчин Л.Нурбулан өвчний улмаас өөд болжээ. Тэрбээр уушигны буглаа гэсэн оноштой хагалгаанд орж амжилттай болсон ч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд халуун сэтгэлт ард түмний тусламжтайгаар хандивын тоглолт зохион байгуулж амжилттай хагалгаанд орж байсан билээ.
Тэрбээр хүнд өвчинтэй олон жил тэмцсэн юм. Л.Нурбулан агсан “Нас яваад тэр үү. Нөгөө талаас их удаан өвдөхөөр ээжийгээ маш их боддог болдог юм байна. Өрөвдөнө, хайрлана, санана гээд л. Ээждээ эрүүл саруул болоод очих юм сан гэж ямар их хүсэж байна вэ” хэмээн ярьж байлаа.
Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.