Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд
ОХУ-д шинээр хийн туршиж байгаа шинэ үеийн зэвсэг техникийн олонх нь одоо нэгэнт зэвсэглэлд нэвтэрч өөр бусад хэсэг нь хэзээ мөдгүй бөөнөөр үйлдвэрлэгдэхэд бэлэн болжээ.
1 "Сармат"
Энэхүү тив алгасагч, шингэн түлшт, олон угсраа хүнд пуужин нь алдарт Р-36М2 «Воевода»-г (NATO-гийн ангиллаар “Сатана”) орлох ёстой юм.
Техникийн үзүүлэлтийн хувьд шинэ пуужингийн алсын тусгал 18 000 км, хөөрөх үеийн жин-208,1 тонн, ашигтай даац-10 тонн, түлшний хэмжээ-178 тонн, пуужингийн урт нь -35,5 м, диаметр нь -3 м, цэнэгт хошуу - тус бүрдээ онилох боломжтой олон хошуу зэрэг билээ.
“Сармат” нь байгаа устгахдаа бүр өмнөд туйлыг даван нисэх чадвартай онцгой боломжит пуужин юм.
2 "Авангард"
Шинэхэн, гипер дууны хурдтай энэ пуужингийн систем нь байлдааны блокын ер бусын их хурдаараа онцлог юм. Энэ блок баллистик траектороор биш, харин агаар мандлын нягт давхарга дотор буюу хэдэн арван км-ийн өндөрт дууны хурднаас хэд дахин хурдтай явах боломжтой. Мөн энэ үедээ чигийн болон өндрийн хувьд маневрлах учир пуужингийн довтолгооноос эсэргүүцэх систем бүхий бүс нутгийг тойрон явж, аливаа пуужингийн эсрэг системийг ямар ч үр дүнгүй болгож байгаа юм. Энэ пуужингийн системийг хийхэд ашиглах композит материал нь хэдэн мянган хэм хүрэх халууныг тэсвэрлэх чадалтай учир лазерын туяа, асар хурдтай нислэгийн үеийн халалт зэрэгт байлдааны чадвараа хадгалсан хэвээр байдаг байна.
3 "Кинжал"
Энэхүү дуунаас хэт хурдан (гипер дууны хурд) систем нь 10 Мах хүртэл (1 Мах-дууны хурд) хурдаар нисэн очиж байндаа хүрэх ба онч нь 1 метрээс үл хэтрэнэ. Одоо энэ пуужингаар МиГ-31К онгоцыг зэвсэглэсэн байгаа билээ.
Уг системийн гол давуу тал нь түүний хурд бөгөөд цагт 12 240 км замыг туулах хурдтай энэ пуужинг харваснаас хойш хэдхэн секундийн дараа байндаа хүрч устгана.
4 "Циркон"
Мөн л дуунаас хэт хурдан пуужин бөгөөд энэ удаа харин усан онгоцноос харван газрын болон усны мандалд байгаа 1000 хүртлэх км-ийн зайд буй байг устгах зориулалттай юм. Хурд нь ойролцоогоор 10 Мах орчим бөгөөд түүний нислэгийн ер бусын траектор нь энэ зэвсгийг маш аюултай зэвсэг болгож байгаа юм.
Энэ пуужингаар зэвсэглэх анхны усан хөлөг нь шинэ үеийн фрегат байх бололтой.
5 "Прорыв"
Оросын шинэхэн танк Т-90М саяхан туршилтаа амжилттай дуусгалаа. Ойрын саруудад энэ машин зэвсэглэлд нэвтрэх ба их буу нь Армата-тай ижил (Т-14, Армата-Оросын шинэ үеийн танк), дээд хурдаар явж байх үедээ буудах боломжтой, бүхээг дотор агаар сэрүүцүүлэх төхөөрөмжтэй зэрэг олон давуу талтай юм.
6 “С-500 «Прометей»” зенитийн пуужингийн систем
250 км-ийн өндөрт байгаа байг устгах боломжтой, дуунаас хэт хурдан пуужинг амдан сөнөөх , байг автоматаар танин, устгах пуужингаа сонгох автомат сонголт, нэг дор 10-аас илүү байг онилох гээд энэ системд олон чухал боломж бий. Энэ системийг зохион бүтээх ажил дуусч одоо зэвсэглэлд авахын өмнөх туршилт ид явж байна.
Энэ ташрамд хэлэхэд өмнөх үеийн систем болох С-400 «Триумф»-ыг ойрын үед Энэтхэгийн талд нийлүүлж эхлэх бөгөөд Нью-Дели энэ системийн 5 хороог нийт 5,43 тэрбум ам доллараар худалдан авч байгаа билээ. Мөн Турк болон Хятад улс ч худалдан авах гэрээгээ байгуулаад байгаа юм.
7 Су-57
5-р үеийн олон зориулалт энэ сөнөөгч онгоц нь дуунаас хурдан крейсер хурдтай, дээд зэргийн буюу 10 g хүртэл маневрлах боломжтой, stealth систем хэрэгжсэн гэдэг нь тодорхой боловч бусад техникийн үзүүлэлт нь нууц хэвээр байгаа юм. Энэ онгоцыг 2020 ондоо багтаж зэвсэглэлд авах ёстой гэсэн мэдээ бий.
8 «Борей», «Дельфин», «Ясень-М»
Дэлхийн хамгийн аюултай гурван шумбагч онгоц нь дэлхийг ердөө 30 минутад л устгаж чадах зэвсэг билээ. Усан доогуур явах үеийн нам дуу, пуужин хол харвах дээд зэргийн боломж нь уг шумбагч онгоцнуудын гол давуу тал юм. Дельфин болон Ясень хөлөг нь АНУ-ын дорнод эрэгт 2000 км ойртож Их Нуурууд хүртэлх байг устгах чадалтай гэсэн яриа бий. Эдгээр шумбагч онгоцнууд зэвсэглэлд нэвтэрч эхлээд байгаа билээ.
2019 онд The National Interest сэтгүүл Оросын нэг шумбагч онгоцыг дэлхийн хамгийн аюултай таван шумбагчийн тоонд оруулсан бөгөөд үлдсэн 4 нь бүгд Америкийн шумбагч онгоцнууд байна.
9 "Альтиус-РУ"
Алсын зайн, тагнуулын, цохилтын зориулалттай энэхүү нисгэгчгүй онгоцыг Уралын иргэний нисэх онгоц үйлдвэрлэгч нар бүтээсэн бөгөөд агаарт бүтэн өдрийн турш байж хиймэл дагуулын тусламжтайгаар удирдаж тагнуулын мэдээгээ дамжуулж байх боломжтой билээ.
Орос улс сүүлийн 10 жилд нисгэгчгүй онгоны тоогоо 10 дахин нэмэгдүүлсэн буюу 2011 онд 200 ширхэг нисгэгчгүй онгоцтой байсан бол одоо энэ тоо нь 2100 хүрчээ. Эдгээрийн ихэнх нь жижиг хэмжээт дан тагнуулын, ажиглалтын зориулалттай, нислэгийн радиус нь 120-250 км бүхий онгоцнууд байна.