Орлогогүй мөртлөө баян тансаг амьдардаг гадаадын иргэдийг Лондонд баривчилж эхэлжээ

2020-02-12, 11:22 Цаг үе 2,455 4
Орлогогүй мөртлөө баян тансаг амьдардаг гадаадын иргэдийг Лондонд баривчилж эхэлжээ

Лондон хотын дээд шүүх Азербайжаны төрийн банкны нэгэн захирал асны гэргийн тансаг амьдралын тухай маргаанд цэг тавьснаар энд тэндхийн элдэв гэмт хэрэгтэн, авилгач, зальт этгээдүүдийн хууль бус орлогыг хураахад тохиолддог байсан саадыг үгүй болгосон байна.

Британичууд Лондон хот нь газар газрын хүмүүсийн эргэлзээтэй эх үүсвэр бүхий хөрөнгө мөнгө цуглардаг газар болсонд ихээхэн дургүйцэж, засаг төрөөс энэ тал дээр идэвхтэй ажиллах, ийм хөрөнгө орлогын ил тод байдлыг сайжруулах, Лондоны үл хөдлөх хөрөнгө худалдан авж байгаа нэрээр бохир орлогыг угаадаг явдлыг эсэргүүцэж байсан учраас хэдэн жилийн өмнөөс 50 000 дээш фунтын эд хөрөнгө худалдан авч байгаа хүн орлогоо тодорхойлж байх ёстой болсон билээ. Энэ нь хэдийгээр бохир хөрөнгөтэй тэмцэхэд ахиц дэвшил байсан боловч хангалтгүй байсан бөгөөд харин энэ удаагийн шүүхийн шийдвэр нь энэ тал дээр илүү өргөн хүрээтэй, идэвхтэй ажиллах боломжийг өглөө.

Азербайжаны Олон Улсын банкны тэргүүн нь эх орондоо их хэмжээний мөнгө идсэн хэргээр баривчлагдан шийтгэгдсэн бөгөөд түүний эхнэр Замира Гажиева нь харин Лондон хотод амьдран сууж байгаа юм. Энэ эмэгтэйд 2018 онд хоёр ч удаа орлогынхоо эх үүсвэрийг тодорхойлохыг шаардсан боловч тэрээр тухай бүр шүүхээр заргалдаж байсаар энэ удаа дээд шүүхэд ийнхүү ялагдлаа.

Гажиева нь ямар нэг орлогогүй боловч маш тансаг амьдралаар амьдардаг байсан нь Их Британийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлагийн (NCA ) анхаарлыг татжээ. Мөрдөн байцаагч нар шүүхэд хандан энэ хүний орлогыг тодорхойлуулах ёстой гэснийг нь шүүх дэмжиж Лондон хотын дээд зэрэглэлийн дүүрэг дэх орон байр, хөдөө газарт гольфын талбай бүхий тансаг чамин хийцтэй байшин зэргийг чухам ямар хөрөнгөөр авснаа ил болгохыг шаардсан байна.

Одоо Гажиева нь долоо хоногийн дотор өөрийн эд баялгийн эх үүсвэрийг тодорхойлох ёстой ба хэрвээ ингэхгүй бол эд хөрөнгийг нь хурааж, зараад олсон орлогыг Их Британийн хөрөнгө болгох нь.

Харин ийм тодорхойлолтоо гаргаж өгвөл NCA 60 хоногийн дотор үүнийг нь шалгаж уг хэргийг цаашид үргэлжлүүлэх, хаах эсэх талаар шийдвэр гаргах юм байна.

Ямар ч нөхцөлд гэнэт баяжсан хүмүүс нь хууль номын дагуу гэмт хэрэгтэн биш бөгөөд эх үүсвэр нь үл мэдэгдэх орлогоор олсон эд хөрөнгөтэй байх нь өөрөө гэмт хэрэг одоогоор биш юм. Энэ нь иргэний хэргийн маргаан болохоос ихээхэн том баталгаа шаарддаг эрүүгийн хуулийн зөрчил биш билээ.

Гэхдээ засаг төр нь ийм тодорхойлолт гаргахыг шаардсаны дараа уг хүн нь ямар нэг аргаар хуурч мэхлэх арга хэрэглэх гэвэл эрүүгийн хэрэг үүсгэж хоёр жил хүртэл хугацаагаар хорих эрх бий.

Шинэ “хууль” нь (Unexplained Wealth Orders) зөвхөн дээд шүүхийн шийдвэрээр хоёр төрлийн хүмүүст хэрэгжих ба эдгээр нь : Европоос гадуурх улс төрийн том зүтгэлтэн, эсвэл хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа ямар ч улсын хүн байж болох билээ.

Гажиевын хэрэг бол анхных бөгөөд цаашдаа дахиад гурван хэрэг шүүхэд очиж олон нийтэд зарлагдах юм байна. Одоогоор сэжигтэн нарын нэрийг ил хэлээгүй байгаа боловч тэдгээр хүмүүс нь Африк, Өмнөд Ази болон хуучин ЗХУ болон Орос улсын иргэд байх болно гэж NCA өмнө нь мэдэгдэж байсан билээ.

 “Энэ бол шинэ хууль. Бид энэ хуулийн дагуу хэргийг шүүхэд шилжүүлж чадна гэдэгт итгэлтэй байсан юм- хэмээн NCA-ийн удирдагчдын нэг Сара Притчард хэлжээ.- Бид өөрсдийн гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байна. Цаашдаа томоохон гэмт хэргийг илрүүлэхэд, орлого нь үл мэдэгдэх их хэмжээний хөрөнгийг илрүүлэхэд  ихээхэн тус болох жишиг тогтлоо “гэж тэрээр мэдэгдсэн байна.

Энэ хуулийг улс төрийн ихээхэн том зүтгэлтэнд холбон хэрэглэх учир тэдгээр нь өөрийн улс орны болон бусад олон улсын байгууллагаас өгсөн тодорхой хэмжээний халдашгүй эрхтэй хүмүүс байх төдийгүй энэ хамгаалалтад тэдний гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүс нь бас багтаж байж болно. Гажиева ч ийм эрхтэй гэж өөрийгө үзэж байгаа ба нөхөр нь төрийн банкинд ажиллаж байсан нь ямар нэг бизнесс эрхэлж байгаа гэхээс илүү төрийн үйл ажиллагааг эрхэлж байсан учир тодорхой хэмжээний халдашгүй эрх эдэлж байсантай адил эхнэр нь ч ийм байдалд байгаа гэж тэрээр үзэж байгаа юм.

Харин нөгөө тал нь дээрх хуулийн тайлбарыг барин эсэргүүцэх бөгөөд тэрхүү тайлбараар бол улс төрийн албан тушаалтан гэдэгт зөвхөн төрийн том албан тушаалтан биш өөр олон хүмүүсийг багтаасан бөгөөд эдгээрт улс төрийн сөрөг хүчний нягтлан бодогч, төрийн компанийн топ менежер зэрэг олон төрлийн хүмүүс орно гэжээ. Гажиевын нөхөр нь хамгийн сүүлчийн бүлэгт багтах юм байна.

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419