Коронавирусийн халдвараар нэг хоногт буюу даваагаас мягмар гаригт 103 хүн нас барсан байна.
Одоогийн байдлаар тус вирусээс болж амиа алдсан хүний тоо 1100-д хүрчээ. Харин шинээр халдвар авч байгаа хүмүүсийн тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Одоогийн байдлаар БНХАУ-д коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 43,000-д хүрээд байгаа бөгөөд энэ тоо нь 2002-2003 оны хооронд дэгдсэн САРС өвчнөөс 3 дахин өндөр үзүүлэлт болоод байна.
Шинээр халдвар авч байгаа хүмүүсийн тоо буурсан нь сайн ч нас барж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь эрх баригчдийн санааг зовоож байна.
Халдварын голомт болох Хубэй мужийн эрүүл мэндийн газрын мэдэгдсэнээр, тус мужид нийт халдвартай иргэдийн тоо 31,728, нас барсан хүний тоо 976 байгаа аж. Нийт халдвар авсан хүний 3 хувь нь нас барж байгаа ажээ. Харин дэлхийн хэмжээнд нас барсан хүний тоо 1011 болоод байна.
Нас баралтын төвшин буурахгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж буй Бээжин хотын эмнэлэгт ажиллажээ.