Исламын шашныг шүүмжилсэн Франц охин сургуулиа солихоос өөр аргагүй болжээ
Инстаграм хуудсаараа дамжуулан Исламын шашныг шүүмжилсэн Франц охин Мила удаа дараа амь насанд нь заналхийлсэн утгатай захидал хүлээн авсны дараа сургуулиа солихоор шийджээ.
16 настай Мила Исламыг "үзэн ядалтын шашин" гэж хэлснийхээ төлөө ихээхэн шүүмжлэлд өртсөн бөгөөд бүр зарим хүмүүс түүний амь насанд занал хийлсэн байна.
Францын боловсролын сайд Габриэль Аталал даваа гаригт LCI телевизэд өгсөн ярилцлагын үеэр "Мила амьдралаа үргэлжлүүлэх боломжийг олгох шинэ сургууль олсон" гэж мэдэгджээ.
Түүнийг дэмжигчид #JeSuisMila (Би бол Мила) хэмээх хэштегийг эхлүүлсэн бол шүүмжлэгчид #JeNeSuisPasMila (Би Мила биш) гэсэн хэштегээр хариу өгчээ.
Франц улс хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй хэмээн үндсэн хуульдаа тусгасан байдаг. Гэвч тус улс нь олон тооны лалын шашинт хүн амтай бөгөөд үүнтэй адил хэргээс болж өмнө нь олон удаа мөргөлдөөн гарч байжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон лалын шашинтнуудыг "гутаан доромжлох" эсвэл тэднийг терроризмтой холбохыг цээрлэх хэрэгтэй хэмээн сэрэмжлүүлсэн юм.
Энэ бүхний хариуд Мила дахин нэг мэдэгдэл хийсэн байна. "Би лалын шашныг үзэн яддаг. Энэ бол үзэн ядалтын шашин. Би хэлсэн зүйл дээ харамсахгүй байна." гэж хэлсэн байна.