Буруу үлгэр дуурайлал бусдыг хөлдөө чирнэ

2020-02-11, 12:51 Монголд 1,368 0
Буруу үлгэр дуурайлал бусдыг хөлдөө чирнэ

Хар тамхи. Эл үгийн утга учир, хор уршгийг найман настай балчраас наян настай буурай хүртэл мэднэ. Гэсэн ч түүнийг жигших бус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогсдын тоо улам бүр нэмэгдсээр байна. Манай улс хэдхэн жилийн өмнө хар тамхи тээвэрлэгч орны тоонд бүртгэгдэж байсан бол өдгөө хэрэглэгч орон болжээ.

Тодруулбал, манай улс хар тамхины хэргээр 2014 онд 53, өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар 169 хэрэгт 300 хүнийг холбогдуулан шалгажээ. Хэрэгт холбогдогчдын 50 орчим хувийг 19-25, 40 гаруй хувийг 26-35, үлдсэнийг нь 46-55 насныхан эзэлж байна. ДЭМБ-аас хар тамхи хэрэглэдэг нэг хүний цаана 5-8 хүн байх боломжтой гэж үздэг. Хар тамхинд донтогсод хүрээгээ тэлж, нийгэмд хорт хавдар шиг томорч буйг олон баримтаас харж болно.

Тухайлбал, арван жилийн өмнө донтох эмгэгийн клиникт жилд 3-5 хүн ханддаг байсан бол сүүлийн гурван жилд хэвтэн эмчлүүлж буй хүний тоо жилд 60, 70-аас буураагүй байна. Энэ бол сайн дураараа донтох эмгэгээ эмчлүүлж буй хүмүүсийн тоо. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний төвд өнгөрсөн жил 730 гаруй хүнийг шинжлүүлсэн бол өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар энэ тоо 1350 болж өсчээ. Өөрийгөө хянах чадваргүй болж төрсөн эх, төрүүлсэн үрдээ хор хүргэх хэмжээнд хүртлээ мансуурч буй хүний тоо ийн нэмэгдсээр байна.

 

ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ОЛНЫ ТАНИЛ ЭРХМҮҮД ХЭРХЭН ШИЙТГҮҮЛДЭГ ВЭ?

Уран бүтээлээрээ олонд танигдаж, хүндлэл хүлээсэн эрхмүүд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх учиртай ч үүргээ умартаж, олон мянган залууст хар тамхи хэрэглэх сэдэл өгч байгаа нь харамсалтай. Шүтэн биширдэг уран бүтээлчид нь хар тамхи хэрэглэснийг харсан хэн нэгэн түүнийг даган дуурайхыг үгүйсгэхгүй. Сүүлийн хэдхэн сарын дотор Б.Амархүү, Б.Энхтүвшин, Т.Билэгжаргал тэргүүтэй олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт шил дараалан холбогдсон. Эдгээр эрхэм хийсэн хэргээ хүлээж, ялаа эдлэх ёстой ч уран бүтээлээ туурвих, тоглолтоо хийх зэргээр олон нийтийн дунд сул чөлөөтэй явдагт асуудлын учир бий. Гэмт хэрэг хийсэн хүнд тохирсон шийтгэлийг нь ногдуулахгүй байгаа нь хар тамхи хэрэглэсэн ч асуудлаас хөнгөхөн гарах боломжтой гэсэн ойлголтыг залууст төрүүлж буйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Товчхондоо, манай улсад хар тамхи хэрэглэсэн, мансуурч гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулдаг ял сул гэж үздэг.

Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгапсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Эрүүгийн хуульд "Хар тамхи улсын хилээр оруулж ирсэн бол 8-15 жилийн ялтай болгохын зэрэгцээ зохион байгуулалттай бүлэг этгээд буюу нийлүүлэгч ашиг хонжоо олох зорилгоор оруулж ирсэн бол бүх насаар нь хорих ял ногдуулахаар” тусгажээ.

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшин, "Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаярыг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь буюу үйлдэл дээр нь баримтжуулан баривчилсан байдаг. Г.Эрдэнэбаяр үүнээс өмнө буюу 2018 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн хэрэгт шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон ч зургаан сар орчим болоод шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байдаг.

Мөн "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож арван жилийн ял сонссон ч тухайн үед Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан. Эдгээрээс гадна хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн олны танил эрхмүүд бий. Тухайлбал, "Ice Top" хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, "Сuys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппэр Don Dior зэргээр урлаг соёлынхны цуваа хөвөрнө.

Хар тамхи хэрэглэсэн олны танил эрхмүүд иймэрхүү  байдлаар шийтгүүлдэг учраас цар хүрээгээ улам тэлж, залууст буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Гэтэл олон улсад хар тамхины хэрэг өндөр ялтай, хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тухайлбал, Хятад цаазаар авах, бүх насаар нь хорих хүртэл шийтгэх тогтолцоог хэрэгжүүлдэг бол өмнөд солонгосчууд хар тамхитай холбогдсон алдартнуудаа хэзээ ч уучилдаггүй аж. Томоохон компаниуд нь гэрээгээ цуцалж, сурталчилгааны самбараасаа зургийг нь буулгах, уран бүтээлийг нь цацахыг хориглох зэргээр цогц арга хэмжээ авдаг учраас тэд ард түмнээсээ уучлал гуйж, буруу үлгэр дуурайл үзүүлснээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай улсад энэ тогтолцоо эсрэгээрээ байдаг.

Хар тамхины хэрэгт холбогдогчид өөрсдийгөө “Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна”, “Эр хүн ц нэг алдаа л биз" гэх зэргээр тс хаацайлж, өмгөөлж, олон нийтийн сэтггэхүйд ийм байдлаар нөлөөлж буйн цаана ид сурч боловсрох, хөдөлмөрлөх насныхан өөрийн болон бусдын амь насанд хүрэхэд ойрхон байна.

Үүний нэгэн жишээ бол жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхээ зодож буй харгислал. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үйлдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

 

МАНСУУРАГЧИД АМЬТАНЛАГ ШИНЖ ЧАНАРТАЙ БОЛДОГ

ДЭМБ-аас тодорхойлсноор донтох эмгэгтэй хүнийг эмчлэх нь уушгины хатгалгаа оноштой 60 хүнийг эмчлэх хэмжээний ур чадвар, хүчин чармайлт, мэдлэг зарцуулдаг байна. Хар тамхины нөлөөгөөр хүнд зөвхөн амьтанлаг шинж нь үлдэж, нийгэмшсэн зан чанар алга болдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Мөн мансууруулах бодист донтсон хүн уцаартай, ой санамж буурах, биед зовиуртай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг бол цаашлаад өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, хяналтаа алддагийг шинжлэх ухаанаар нотолсон. Хар тамхи хэрэглэснээр тархины хэдэн мянган эд эс үхдэг бөгөөд давтамжтай хэрэглэвэл мэдрэлийн эсийн тоо цөөрч, орон зайн баримжаа хяналтгүй болдог аюултайг Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвийн Донтолтын тасгийн сэтгэл засалч, эмч О.Буянхишиг тодотгов. Тэрбээр “Донтсон гэдгээ мэдэхгүй яваа хүмуүс нийгэмд олон байна. Хүний биеийн онцлогоос шалтгаалан сэтгэцэд олон шинж тэмдэг үзүүлдэг. Уураг тархинаас авахуулаад дотоод эрхтнийг гэмтээдэг. Төгсгөлийн шатанд орсон хойноо л өөрт нь мэдэгддэг. Энэ юу харуулж байна вэ гэхээр дотор талд нь эдгэшгүй гэмтэл явагдаж байна. Нөгөө талаас ухамсраа захирч чадахгүй, юу хэлж байгаагаа мэдэхгүй болдог” хэмээн тайлбарлав. 

 

ГААЛИЙНХАН ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ 31 ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Хар тамхи татсан этгээдийг илрүүлж, шийтгэсэн тоо жил ирэх тусам өсч байгаа нь нөхцөл байдал улам бүр дордож, цар хүрээгээ тэлж буйн илрэл юм. Хар тамхины хэрэглээ шохоорхол, сонирхлоос нэгэнт хальж, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинжтэй болсон. Тиймээс хар тамхинд орсон залуусаас гадна зохион байгуулагчдыг олж илрүүлэх нь чухал болоод байна. Гаалийнхан сүүлийн гурван жилийн хугацаанд хар тамхитай холбоотой 31 хэргийг илрүүлжээ. 2018 онд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 15 үйлдлийг таслан зогсоож, 200 гаруй грамм, өнгөрсөн жил 11 холбогдогчтой есөн удаагийн үйлдлийг таслан зогсоож, 4.5 кг мансууруулах бодисыг хураан харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Иймд хар тамхи, мансууруулах бодис нэвтрэх эрсдэлтэй олон улсын агаарын тээврийн болон өмнөд хөрштэй хил залгаа боомтод шууд болон зайнаас тандах хүчин чадалтай, орчин үеийн 16 нэр төрлийг багаж, төхөөрөмж суурилуулаад байгаа юм.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419