Их Британийн Ерөнхий сайд Умард Ирланд болон Шотландыг холбосон гүүр барих хүсэлтэй байгаагаа зарлав
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Шотланд улсыг Умард Ирландтай холбосон гүүр барих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхий сайд өмнө нь энэхүү асуудлыг дэвшүүлж байсан юм. Тухайн үед мэргэжилтнүүд Дэлхийн 2-р дайны үед хойш далайд хаягдсан дэлбэрээгүй бөмбөг байгааг анхааруулж байсан ч Борис тус хоёр улсыг холбосон гүүр нь "хөгжлийн шинэ гарц болно" гэж мэдэгдсэн байна.
Жонсон холбогдох төрийн албан хаагчдад уг төслийг хэрхэн яаж биелүүлэх талаар нарийвчлан судалж, хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар албан ёсны үнэлгээ гаргах үүрэг өгчээ.
Даваа гаригт Жонсоны төлөөлөгч "Энэхүү төслийг ерөнхий сайд биелэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа." гэж хэлсэн байна.
Тус төсөл нь ойролцоогоор 20 тэрбум фунт стерлингийн өртөгтэй байна хэмээн тооцоолж байгаа боловч гүүрний хоёр талд дэд бүтцийг холбох шаардлагатай байгаа тул өртөг нь огцом өсөх магадлалтай юм байна.
Их Британийн Тээврийн яам мэдэгдэхдээ "Бид худалдаа, аялал жуулчлалын харилцаа холбоог сайжруулах гэсэн аливаа санаачилгыг сайшааж байгаа боловч Жонсоны хойд тэнгис дээгүүр гүүр барих төлөвлөгөө бол дэмий зүйл. Гатлага онгоцоор зорчиж болдог газар 15-20 тэрбум фунт стерлинг зарцуулан шинэ гүүр барих шаардлагагүй юм. Тэр мөнгийг Их Британийн боомтууд дахь авто зам, төмөр замын холболтыг сайжруулахад зарцуулсан нь дээр" гэжээ.